Мэргэжлийн тагнуулч мисс Э.Сэлэнгээ
Miss World 2006” дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч, мисс Э.Сэлэнгээ нь…гэрэл зурагчдын хараанд өртөж, нүцгэн халуухан зургаа авахуулан олны дунд багагүй шуугиан дэгдээж хангалттай шүүмжүүлсэн нэгэн. Нүцгэн зураг авахуулсан шалтгаанаа “Пүрэвдулам, Ариунцэцэг нар сайхан цагаан тагтаа, би бол хар хэрээ. Гавьяа нь гэвэл зүгээр нэг миссийн тэмцээнд ороод олонд танигдсан. Дараа нь түүнийгээ ашиглаж баян хүнтэй суудаг. Мисс, загвар өмсөгчид баян хүнтэй суух нь тэдний үндсэн зорилго, үндсэн ажил нь юм биш үү.
Би жишээ нь моделийнхоо ажлыг хийлгүй, хэн нэгэн баяны хүүхдийг гаргаж ганц бие ээжийн амьдралаар амьдрах ёстой байсан ч юм шиг. Нүцгэн зураг авахуулах нь миний мэргэжлийн ажлын нэг хэсэг болохоос биеэ үнэлж байгаа болхи хэлбэр биш шүү дээ. Гэтэл би мэргэжлийн ажлаа хийсэндээ буруутан болоод байгаа ч юм шиг. Би модель л болохыг зорьсон, одоо ч зорилгоосоо ухраагүй явна. Магадгүй миний зорилго баяны эхнэр болох байсан бол анхнаасаа тэр зорилгынхоо дагуу явах байсан биз” хэмээн тайлбарлаж байсан мисс Э. Сэлэнгээ “Урлах эрдэм”-ийн дээд сургуульд дизайнераар суралцсан дараа нь Америкт тагнуулын чиглэлээр сурсан, мэргэжлийн тагнуулч гэнэ.
Fact.mn
URL: