Оросын телевизийн “Дом-2” төсөл аллагын шалтгаан болжээ
2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн хэсэг рүү нэгэн эрэгтэй хүн залгаж, төрсөн эхийнхээ амийг бүрэлгэсэн талаараа мэдээлжээ.
Хэлсэн хаягийнх нь дагуу явж очиход 66 настай тэтгэврийн хөгшний толгой хүзүүндээ олон тооны шархтай цогцсыг олсон байна. Аллагын сэжигтнээр хохирогчийн хүү Владимир мужийн Улсын Их сургуульд ажилладаг 35 настай шинжлэх ухааны ажилтан залууг баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн ээжийгээ эргэхээр Рязань мужид ирсэн байна. Тэд байнга маргалддаг байсан бөгөөд энэ удаад ээж нь оройжин “Дом-2” нэвтрүүлгийг үзсэнээс хэрүүл үүдсэн гэнэ. Хүү нь ээжийгээ зэмлэснээс маргаан эхэлсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж ярьжээ.
Мөрдөгчийн хэлж буйгаар хөгшнийг унтахаар хэвтмэгц хүү нь сүх аван ток-шоунд дурлагч эхээ хөнөөснөө хүлээсэн аж. Одоогоор хэрэгтнийг цагдан хорьж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Р.Санчир
times.mn
URL: