ОХУ-ын “ProdExpo 2015” үзэсгэлэнд Милко компаний бүтээгдэхүүнүүд амжилттай оролцож байна
Тэсо корпорацийн хамт олон өөрийн салбар Милко компаний “100” зэрлэг жимсний ундаа, “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа болон Агь компаний “Лапша” гоймон мөн Домог Интернэшнл компаний “Energy”кофе зэрэг шилдэг шинэ бүтээгдэхүүнүүдээр ОХУ-ын Москва хотод зохиогдож буй “ProdExpo 2015”олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Уг үзэсгэлэнддэлхийн 30 гаруй улсынтөлөөлөл оролцож байгаа бөгөөджил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ажээ. Милко компаний хувьд өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаас гадна Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүн болох Golden Milk брэндийг экспортлох зорилго тавин оролцож байгаагаа мэдэгджээ. Уг хуурай сүүний үйлдвэр нь өдөрт 100 тонн шингэн сүүхуурайшуулах хүчин чадалтай бөгөөд дэлхийн тэргүүлэх технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо давуу талтай гэнэ. Тухайлбал Англи улсын SPIRAX SARCO компанийн өндөр зэрэглэлийн ариутгалын төхөөрөмжийг ашигласнаар хүүхдийн сүү, кофений сүү, цайны сүү гэх мэт олон төрлийн хуурай сүүг үйлдвэрлэх боломж бүрдсэн байна. “ProdExpo 2015” үзэсгэлэн нь энэ сарын 15-ний өдөр хүртэлүргэлжлэх юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mundag ymaa