Одонгийн мөнгийг ирэх даваа гарагаас олгоно
Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар одонгийн 100, 200 мянган төгрөгийн тэтгэмжийг төрөөс олгодог билээ. Тэгвэл энэ жилийн тухайд дээрх мөнгийг цагаан сараас өмнө буюу ирэх даваа гарагаас эхлэн олгохоор болсон байна. Одонгийн мөнгийг олгох болсонтой холбогдуулж Сангийн яамнаас аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд 26 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өчигдөр хийжээ.
Өнөөдрийн байдлаар аймаг, дүүргийн НХҮТ-үүд эхчүүдийн одонгийн дэвтэрт баталгаажуулалт хийж байгаа бөгөөд баталгаажуулалт хийлгүүлээгүй тохиолдолд одонгийн мөнгийг олгохгүй тухай албаны эх сурвалж мэдээллээ.
URL: