Мориноос унаж хоёр хүүхэд бэртжээ
Морин спорт, морь уяачдын холбооноос нийт уяачдад анхааруулга өгөөд байна.
Цагаан сарын шинийн гурванд болох “Дүнжингарав-2015″ уралдаанаас наана ямар нэгэн морин уралдаан хийхгүй байхыг тэд анхаарууллаа.
Тухайлбал, энэ сарын 13,14-ний өдөр Цагаан хөтөлийн зам дээр морь уралдуулах, сунгаа хийхгүй байхыг сануулав. Өнгөрсөн амралтын өдрөөр Орхон аймгийн нутагт морь уралдуулснаас хоёр хүүхэд мориноос унаж бэртсэн байна.
URL: