Өчигдөр Туул голын шугуйд үхэр төхөөрч, махласан хэрэг гарчээ

tuul-084125-1808471777

Сар шинийн өдрүүдийг ойртох бүр малын болон мах, махан бүтээгдэхүүн хулгайлах явдал ихсээд байна.

Хулгайд юмаа алдахгүй сонор сэрэмжтэй байхыг цагдаадгийн газраас удаа дараа сануулан  анхааруулсаар байгаа ч иргэд хохирсон хэвээр, дуудлага өгсөөр байна.

Нийслэлийн Хан-уул дүүргийн цагдаадгийн хэлтэст мэдээлсний дагуу шалгахад өчигдөр Туул голын шугуйд үхэр төхөөрч, махласан хэрэг гарчээ. Мөн цаг тутамд, бууз, баншны хулгайн мэдээлэл ирж байгаа аж. Нэгэн иргэн “450 буузаа алдчихлаа” гэсэн дуудлага өгчээ.  Ийм мэдээллийн мөрөөр цагдаа нар ажиллаж байна гэж ХУД-ийн цагдаадгийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн цагдаа мэдэгдэв.


URL:

Сэтгэгдэл бичих