Их хэмжээний байгалийн чулууг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг илрүүллээ

32_44a0671125149e001cb95298baf7417ddea4fcad2015 оны 02-р сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ.

Дээрхи тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийсэн бөгөөд нарийвчилсан шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн юм.

Тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн ХАС чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоов.

Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих