Улсын комиссынхон үйлдэл дээрээ баригдаж, булайгаа дэлгэв
“Ачлал трейд” компани хавдрын өвчлөл аюулын харанга дэлдэж байгаа энэ үед японы хөрөнгө оруулалтаар Хавдрын эмнэлэг барьж байгааг уншигч та сайн санаж буй. Тус 300 ортой эмнэлгийн ажлыг удаан хугацаанд гацааж байгааг ч мэдэж байгаа. Хавдрын өвчлөл зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нүүрлэж байгаа аюул. Гэтэл тус Хавдрын эмнэлгийн барилгыг гацааж буй гол хүчин зүйл нь иргэн С.Энхцэцэгийн хууль бусаар барьсан үйлчилгээний зориулалтын барилга юм. Тэрээр зөвшөөрөлгүй газарт барилга барьчихаад Хавдрын эмнэлгийн барилга хууль бусаар талбай эзэлсэн. Дулааны шугам авахад саад болсон, барилгын нар хаасан гэх хэд хэдэн үндэслэлээр шүүхэд хандсан ч ялагдал хүлээсэн байдаг.
Гэтэл өнөөдөр зөвшөөрөлгүй газарт баригдсан тус үйлчилгээний төвийг Улсын комисс хүлээж авахаар зэхэж байхад нь манай сэтгүүлчид илрүүлжээ. Өөрөөр хэлбэл хууль бус энэхүү ажиллагааг илрүүлж олонд ил болгож байгаа хэрэг. Харин энэхүү булхайг илчилсэн сэтгүүлчийн дуу хураагуурыг булаах оролдлого хийж хамгаалагчаараа хөөлгөж туулгасан юм. Хууль бус зүйлээ хамгаалалттай хийх гэж байгаагаас харвал бүр мафижсан бүлэглэл бололтой.
Уг нь тус газрыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөөгүй юм байна. Тэрчлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс ч энэ тал дээр зөвшөөрөл өгөөгүй гэдгээ албан бичгээр баталгаажуулж өгсөн юм. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүй газарт барилга барьчихаад түүнийгээ Улсын комисст хүлээлгэж өгөх гэж байгаагийн цаана авлигаас эхлээд ямар их будилаан нуугдаж байгааг надаар хэлүүлэх юун.
Албан баримт дурдвал Баянзүрх дүүргийн Засаг дарга “Иргэн С.Энхцэцэгийн барилга барьсан гэх газарт дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон захирамж гаргаагүй болно” гэсэн албан тоотыг 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гаргажээ. Мөнхүү Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас С.Энхцэцэгт холбогдох энэ газарт “Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг 2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүргүүлснийг 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулан авчээ. Энэ мэтчилэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг зүйн гээд бүхий л мэргэжлийн байгууллагууд газрын тухай хуулийг ноцтой зөрчснийг нь албан бичгээр хүргүүлсэн байна.
Гэтэл иргэн С.Энхцэцэг энэ бүхнээс дээгүүр загнаж Улсын комиссынхонд барилгаа хүлээлгэж өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдав. Мэргэжлийн бүхий л байгууллагууд болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар нь зөвшөөрөөгүй байхад иргэн С.Энхцэцэгийн барилгыг Улсын комиссынхон чухам ямар үндэслэлээр хүлээж авах гэж байсан нь өөрөө томоохон асуудал дагуулж таарна. Үүний ар талд өнөөх л авлига хээл хахууль, ах дүү төрөл садангийн хамтын луйвар явж байгааг төвөггүйхэн харж болно. Бүр авлигын мафижсан сүлжээ энд нуугдаж байгааг илрүүлж өгч байгааг ч холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах нь зүйн хэрэг болов уу.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ганцхан Хавдрын эмнэлэг байгаа учраас энэ өвчлөлийг анагаах эмчлэх нь томоохон асуудал дагуулах болсон. Ийм л чухал цаг үед улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй гаднаас хөрөнгө оруулалт босгоод Хавдрын эмнэлэг барьж байгаа хүмүүсийг сайшаахаас өөр аргагүй. Гэтэл нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ ажлыг хувийн эрх ашгийн үүднээс тал бүрээс нь хавчиж байгаад иргэд ч ихээхэн эсэргүүцэж байгаа.
Иргэн С.Энхцэцэгийн үйлчилгээний төвийг бол хаа ч хэн ч барьж чадна. Тэгээд ч үйлчилгээний төвүүд ямар мундсан биш. С.Энхцэцэг мэтийн төрийн албаны авлигын сүлжээнд нэгдсэн бүлэг нөхдүүдэд ард олонд ашиг тустай зүйл барьж байгуулах нь хамаагүй байдаг байж. Харин ард олонд бол маш их хамааралтай зүйл гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ. Хүн хуулийн дор амьдарч, түүний дагуу амьдардаг. Гэтэл С.Энхцэцэг нар хуулийн дээгүүр гишгиж бүр бүлэглэлээрээ улайран дайрч байгааг уншигч та доорхи баримтаас харж болно.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм байдал Манай улсад хаа сайгүй л байдаг болсон шүү дээ. Үүнд анхаардаг, арга хэмжээ авдаг газар гэж байдаг билүү? Зальтай 1 нь газрыг маш олноор нь эзэмшиж, чанаргүй барилгыг барьж ард түмнээ хуурдаг асуудал газар авчээ. Гэтэл жирийн иргэдэд газар авах, барилга барих, ер нь л амьдралаа дээшлүүлэхэд асар их хүнд суртал, дарамт шахалт ирдэг юм шүү,
Энэ комисс нэртэй авилгачдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Яагаад энэ өндөр албан тушаал, эрх мэдэл, ард олны итгэлийг уландаа гишгэж байгаа юм бэ? Та нарыг энэ албанд ямар их итгэл найдвараар томилсон бол доо? Та нарын булай булхай бүр алс хэт нь та нарын үр удамд ч нөлөөлнө гэдгийг санадаггүй юм байх даа.
Танил.ах дүү хамаатан садан.мөнгө төгрөг өгөх асуудалт цаад талд нь байгаа. Энэ авгай харагдах царайны хятадын эрлийз байна.