Гишүүдийг эргүүлэн татахыг Г.Баярсайхан, С.Ганбаатар нар дэмжинэ

gishuudМонгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг эртнээс тавьж буй ч гишүүд ил далд эсэргүүцэж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх нь өндөр ач холбогдолтой, дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Эрхэм гишүүд ETV телевийн “Тод сэдэв” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг байхаар хуульчлах ёстой. Мөн халдашгүй дархан эрх гэдгийн цаана хууль хяналтын байгууллагаар шалгуулдаггүй, асуудлаа нуун дарагдуулж үлддэг явдал ажиглагдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй дархан байх эрхийг ч цуцлах ёстой” гэжээ.


URL:

Нэр: hyyhyyhed Огноо: 12 February 2015

yag zob shyy

Сэтгэгдэл бичих