Долдугаар сард ажил хийх хvн байна уу

Дэнж хотойлгон нааддаг дэлхийд ганцхан монгол наадам өндөрлөөд удаагvй байна. Тэгээд ч энэ жил олон тэгш ой тохиосон болохоор олон хоног амарсан.
Олон хоног амрахын тулд хагас, бvтэн сайн өдөр ажилласан гэж байгаа. Тэр vеэс эхлээд л төрийн байгууллагууд назгайрч эхэлсэн гэхэд болно. Тэгээд ч наадмын буянаар 10 хоног сайхан амраад авсан. Гэтэл энэ долоо хоногт ажиллаж байгаа байгууллага гэж алга. Цагдаа, эмнэлэг, онцгой гээд зайлшгvй ажиллах ёстой байгууллагууд л бага зэрэг идэвхтэй ажиллаж байх шиг байна. За идэвхтэй ч гэж дээ. Жирийн ажилчид нь л гэрээ мартсан Гэсэр аятай жирийж байгаа нь мэдээж.

Хурган, төлгөн дарга нь худал vнэн юм яриад л амраад алга болчихсон. За тэгээд дээрх байгууллагуудаас бусад нь ч бvv мэд ээ. Нийтээрээ амралтаа аваад арилаад өгсөн биз. Төрийн тvшээдээсээ эхлээд яам тамгын газар гээд төрд хамааралтай бvхий л шатны байгууллагын ажилтнууд жинхэнэ назгай байна аа, харин ч нэг. Бvр энэ долоо хоног битгий хэл энэ сардаа ажил хийх шинж алга. Наадам дууссан ч гэсэн олон аймгийн тэгш ой тохиож байгаа болохоор нутаг нутгийн зvг сэтгэл нь “цахилаад” хэцvv байгаа биз дээ, хөөрхийс. Тэгээд ч дарга нар нь найр наадам хэсээд алаг болчихсон байхад ажил хийгээд, ард тvмэнтэй хэрэлдэж суух хvн ч гэж хаа байсан юм. Өчигдөр нэлээд хэдэн төрийн байгууллагаар орж vзлээ. Бага сага мэдээлэл авчих санаатай яамнаас аваад дvvрэг хvртэл явсан санаатай. Ажлаа хийж байгаа хvн ч алга. Өрөөндөө сууж байгаа дарга ч алга. Угтагч хийдэг охид ч vvдээ хаячихаад хаа нэг тийшээ гvйчихсэн байгаа юм чинь. Өрөөндөө сууж байгаа зарим нь дотроосоо хаалгаа тvгжиж аваад удахгvй болох аймгийн ой, маргааш явах зугаалга энэ тэрээ ярьсан шиг сууна.

Бvр завтай бол ганц шил дарс задалсан шиг “буу халдаг” юм байгаа биз. Цагаан юм хувааж ууж байж ч магадгvй. Зарим нь аялалд явах гээд цvнх саваа бэлдчихсэн, унаа тэргээ зогсоочихсон байна аа. Юун иргэдтэй уулзаж, ажлаа хийх. Төрийн байгууллагаар ажил хөөцөлдөж яваа хvн тааралдвал том, муухай харах нь холгvй байна шvv. Аргагvй шvv дээ, наадам дуусаагvй, наймдугаар cap гараагvй байхад хvн амраахгvй ажил хөөцөлдөөд байгаа юм чинь. Назгайрч хvнийг сvхээр цохисон юм шиг болох байлгvй. Тэр ч битгий хэл шугам сvлжээ, зам засч байгаа хvмvvс ч нозоорлын байдалтай байна. Засварын ажил нь зундаа дуусах юм уу, бvv мэд. Ерөөсөө ингэж байхаар улсын хэм-жээнд долдугаар сарыг амралтын cap болгочихвол яадаг юм. Чухал хэрэгтэй гэсэн байгууллагууд албадыг л ажиллуулаад бусад нь амарсандаа ч яах вэ дээ. Яамдын газрын дарга энэ тэр бол cap амрахдаа гэмгvй дээ. Худлаа vнэн ажил хийхгvй цалин авч, төсвийн мөнгө хороож байхаар. Vнэхээр хэрэг болсон хурал цуглааны vед хальт vзэгдчихнэ биз. Энэ мэт нэг сардаа амраачихвал болох, ард тvмэнд хэрэг болохгvй албан тушаалтнууд төрийн байгууллагаар л дvvрэн байна. За бараг нэг газар хоёр мэргэжилтэн сууж байхад л болно. Vнэхээр шаардлага гараад ирcэн хvнд vйлчилж байна биз. Тэглээ гээд улс орны амьдрал саатаад саараад хэцvvдэнэ л гэж байхгvй байх. Харин ч төвөв мөнгө хэмнэх байлгvй.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих