”Нарантуул” зах найм хоног амарна

9524617413165e0aoriginal

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, хүнсний дэлгүүрүүд  хоёрдугаар сарын  18–нд  09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21–нд амарч, хоёрдугаар сарын 22–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Ингээд томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

 

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18–нд 09.00 – 22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30 -22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 19–нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр” –үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. хоёрдугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18 –нд 08.00 -24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00, шинийн 2 буюу 20-нд 10.00 -22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. Хоёрдугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. Хоёрдугаарсарын 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, хоёрдугаарсарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18–нд 09.00 –22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 19-нд 11.00 –23.00 цагийн хооронд ажиллана. хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 08.30 –22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 19-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 20-нд 10.00 -18.00  цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай”  их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 18 –нд 09.00 – 22.00 цагт ажиллана. хоёрдугаар сарын 19, 20, 21–нд амраад, хоёрдугаар сарын 22–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 18-нд 10.00 – 19.00  цагт  ажиллаж ,  хоёрдугаар сарын 19–с   эхлэн хоёрдугаар сарын 26–ныг дуустал  амарна. Хоёрдугаар  сарын 27–с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 18–нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  хоёрдугаарсарын 19-с эхлэн хоёрдугаарсарын 23–ныг дуустал амарна. хоёрдугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18–нд 09.00 –19.00 цаг хүртэл   ажиллаж, хоёрдугаар сарын 19 -22-ыг дуустал амраад, хоёрдугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

 

“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 18–нд өглөө 07.00 –13.00  цаг  хүртэл  ажиллаж,  хоёрдугаар сарын 19 -25-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 18–нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19 -23–ныг дуустал  амраад, хоёрдугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 10.00 – 21.00 цагт    ажиллаж,  хоёрдугаар сарын 19, 20, 21–нд  амраад, хоёрдугаар сарын  22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих