М.ЭНХБОЛД: Уйгаржин бичгийг дэмжих боломжгүй. Энэ бол хэт туйлширсан зүйл

a43683d33b40f413228d54e3c6ed4a2f

-Их хурлаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн заалтууд иргэдийн амьдралаас хол, иргэдийг бичиг үсэггүй болгох хууль болох нь гэсэн болгоомжлол байна. Уг хуулийн төсөл дээр та болон танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын хэсэг гишүүн Монгол хэлний тухай хуульсанаачлаад түүнийг нь хэлэлцэж байна. Энэ хууль намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдаж гарахгүй байх. Т иймээс хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэгдэх болов уу. Монгол хэлний тухай хуулийн төсөл дээр ярих зүйлүүд маш их бий. Монголчууд кирилл үсгийг авч хэрэглэснээс хойш 70 гаруй жил кирилл үсгээр төр улсынүйл ажиллагааг явуул ирсэн. Тийм болохоор шууд уйгаржин бичгийг дэмжээд явах нь хүндрэлтэй л дээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд анхаарч ярих зүйлс байна.

-МАН 90 жилийн хугацаанд монголчуудыг бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгосон гэдэг хамгийн том гавьяаг байгуулсан. Түүнийг нь ч ЮНЕСКО дэлхийд тунхагласан байдаг. Хэрэв уйгаржин бичиг сэргэвэл нэг л өдөр Монголын ард түмэн бичиг үсэггүй болж таарах гээд байх шиг?

Тэгэлгүй яахав. 70 гаруй жилийн хугацаанд монголчууд үр хүүхдүүдээ кирилл үсэгт суралцуулсан. Тэр ч утгаараа монголчууд 100 хувь бичиг үсэгтэн болсон. ЮНЕСКО үүнийг нь тунхагласан. Энэ бол кирилл үсэг сурсны ач гавьяа мөн. 2025 он гэхэд хос бичигтэй болно. Уйгаржин бичгийг төрийн бичигт оруулна гэсэн заалт Монгол хэлний тухай хуулийн төсөлд бий. Үүнд Их хурал нухацтай хандах байх. Монголчууд бид түүх соёлоо сэргээн авч явах нь зөв үү гэвэл зөв.

Гэхдээ эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед монголчууд хос бичигтэн болох юм бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хөндсөн зүйл болох гээд байна. Т иймээс уйгаржин бичгийг дэмжих боломжгүй. Энэ хэт туйлширсан зүйл болох гээд байна. УИХ уг хуулийн төсөл дээр нухацтай хандаж зөв шийдэл гаргах ёстой.

-Уйгаржин бичгийг авч явах нь зөв гэдэг дээр саналтай хүмүүс байна?

Өмнө нь хэрэглэж байсан уйгаржин бичгээ тухайн цаг үеийн үйл явдлуудтай хадгалж явах, яах аргагүй бидний өв соёл гэдгээ хамгаалж явах чиглэлд тодорхой зүйлийг хийх ёстой. Харин бүх нийтээрээ төрийн ажил хүртэл уйгаржин бичиг рүү шилжинэ гэдэг нь дэндүү нэг талыг харсан өрөөсгөл зүйл.

-Хуулийн төсөлд албан байгууллага, хувь хүнийг торгох хүртэл заалт орсон гэсэн. Ном товхимол, албан байгууллагын хаягийг хүртэл хос биЧгээр бичих юм байна лээ. Уйгаржин бичгийг ашиглачихаад жижиг алдаа гаргалаа гээд торгуулиад явах нь зөв юм уу?

2000 оны эхэн үед ийм шийдвэр гарч байсан. Бүх байгууллагууд хаягаа уйгаржин бичгээр болон кирилл үсгээр бичиж бай гэж. Түүнийг нь төр засгийн байгууллагууд хэрэгжүүлээд явж байсан юм. Уг хуулийн төслийг хариуцлага хүлээх санкцийн хувьд Их хурлын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Санал хураалтаар асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэх байх. Зарчмын зөрүүтэй олон саналыг бид хураасан. Зарим нэг зүйл нь Их хурал дээр эмхтгэг авахгүй байгаа нь үнэн.

-Уйгаржин бичиг сэргэлээ гэхэд судлаач эрдэмтдийг Өмнөд монгол, уйгараас урьж ирэх болчихоод байна. Бидний гэж бахархан ярьдаг бичгээ хүртэл гадныхнаар заалгах нь дээ?

Бид уйгаржин бичгээ бүх нийтээр сурах талаар ярихаар Өмнөд монголоос ч юм уу, гаднаас хүн авчирч тэднээс асууна гэдэг бол эмгэнэл. Асуудлыг аль нэг талд нь хаяж болохгүй. Уйгаржин бичгээ монголчууд авч явах ёстой.

Харин энэ бичгээ бид хүмүүст заадаг байх ёстой. Хүн дуудаж ирж өөрсдийн уламжлалт бичгээ заалгана гэж байж таарахгүй. Уйгаржин бичгийг өдөр тутмын хэрэглээний бичиг болгоно гэдэг нь мөн л хэт туйлширч байгаа хэрэг. Урт удаан хугацаанд шилжиж байж шийдэгдэх асуудал байгаа юм.

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөхгүй юу. Танай нам Засагт хамтраад өөрчлөлт гарч байгаа юм уу. Сөрөг хүчин байсан шигээ ажиллаад байгаа юм биш үү?

Төр засгийн хүнд ачааны тодорхой хэсгийг нь хамт үүрэлцье. Өөр арга алга. Харсаар байхад ард түмний амьдрал ахуй ингэж доройтож байхад МАН сөрөг хүчин гээд шүүмжлээд байх нь намын үндсэн үүрэгг нийцэхгүй гэж манай намын Бага хурал шийдсэн. Энэ хүрээнд Засагт хамтарч байгаа юм. Засгийн газар байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаанд ажиллаж байна.

-Хамтарч байж МАН-ын саналыг хүлээж авахгүй байна гэдэг гомдол танай намын гишүүдээс гарах боллоо. Одоо тэгэхээр яах ёстой юм?

Хамгийн гол нь өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан алдаа эндэгдэл нь яг юу вэ, ямар бодлогын алдаа байсан бэ гэдгийг тогтоох ёстой байлаа. Түүний дараа алдаагаа засч залруулахаас эхлэх юм. Тэгж ч явах ёстой.

Тиймээс ч МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулах зөвшилцлийн бичигт асуудлуудыг оруулсан. Зөвшилцөлд тусгагдсан асуудлууд дээр анхаарч ажиллана. Манай намаас томилогдсон Засгийн газрын гишүүд өөрсдийн салбартаа анализ дүгнэлт хийж байгаа.

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдал юунаас үүссэн бэ гэдгийг оношлох шалгалтын ажлыг эхлүүлээд явж байна. Цагаан сарын дараа УИХ эрхбиш эдийн засгийг өөд нь татах манай намын саналыг батлах болов уу гэж бодож байна даа.

-Хичнээн зүйл заалт байгаа юм. Ерөнхий сайд хэрхэн хүлээж авсан юм бол?

Бид тодорхой 50 ажлыг хийж байж эдийн засаг өөдөө татагдах ёстой гэсэн саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Ерөнхий сайд эдгээрээс тодорхой саналуудыг нь авч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж Их хуралд оруулахаар болсон. Гэвч харамсалтай нь УИХ-д Ардчилсан намын бүлэг хямралын төлөвлөгөө шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан.

-Цаашид яавал үр дүн гарах юм бэ?

Их хуралд олон суудал авсан Ардчилсан нам ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр байхгүй. Хямралаас гарах төлөвлөгөө байхгүй байгаа. Цаашид бид юу хийх ёстой болж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг яаж өөд нь татах юм. Хувь хүмүүсийн санасан бодсоноор улсын ажил явдаггүй юм. Тиймээс Хямралаас гарах төлөвлөгөөг Их хурал зайлшгүй хэлэлцэж баталж түүний дагуу Засгийн газар ажиллах ёстой.


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 February 2015

ENENEES UUR HELELTSEH AJIL BAIHGUI YUM SHIG BAIHIIM ODOO ENIIG ORHIOD GOL ZUILEE HIIMEER BNA

Нэр: төмөр Огноо: 14 February 2015

М.Энхболд маш зөв ярьж байна.Крил бичгийг хэвээр нь үлдээх хэрэгтэй. Хэрэв крил бичгийг устгавал цусан тооцоо хийх хэрэгтэй.Уйгаржин монгол бичгийг хэрэлэхгүй бол торгоно гэв үү.Хуцваа

Нэр: Монгол Огноо: 5 June 2015

Монгол бичиг бол туйлшрал биш, монгол хүн бүр бичиж чаддаг байх ёстой эх хэл, соёл шүү дээ. Энхболдтон таныг эх орон газар шороогоо худалдаад сууж байхад бид эх хэлний дархлаа, эх хэл бичгээ хамгаалах гэж үйлээ үзэж байна. Та битгий хоёр нүүр гаргаа, хэрэв МАН намын хэн нэгэн бичгээ мэдэхгүй байгаа бол таны л үйл шүү.

Сэтгэгдэл бичих