Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 06.35-аас эхлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх цагийн хуваарийг гаргаж ирэх даваа гариг буюу 2 дугаар сарын 16-наас мөрдөж эхлэхээр болсон. Их, дээд сургуулийн цагийн хуваарь 07.40-д эхлэхээр болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг алслагдсан чиглэлээс эхлэн мөн цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулжээ. Ингэснээр хамгийн хол чиглэлийн автобус хамгийн эхний авалтыг 06.35 болгон өөрчилсөн байна. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:
№ |
Маршрут | Өөрчлөгдсөн эх авалтын цаг |
1 | М:3 “ТЭЦ 3 – Алтайхотхон – СБД-ийн 20-р хороо” | 6:35 |
2 | М:11 “Нисэх – Чингисхаан ОУ нисэхбуудал – Ардкинотеатр” | 6:40 |
3 | М:22 “Нисэх – Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр” | 6:40 |
4 | M:25б “Баянхошуу–Алтай хотхон – ТЭЦ 3″ | 6:40 |
5 |
М:14 “Улиастай – МИУС – Ардкинотеатр” |
6:35 |
6 | М:14б “Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – ТЭЦ3″ | 6:40 |
7 | М:20 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” | 6:35 |
8 | М:26 “Улаан чулуут- Их наран – МУБИС” | 6:35 |
9 | М:17а “Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр” | 6:35 |
10 | M:17Б “Tахилт – 40 мянгат – Tэнгискинотеатр” | 6:35 |
11 | М:12 “Ганхийц -ХМК – Зайсан” | 6:35 |
12 | М:57 “Гачуурт-Үндэснийцэцэрлэгтхүрээлэн-Зайсан” | 6:30 |
13 | М:55 “Зайсан-Баянмонголхороолол-Хархоринзах” | 6:55 |
14 | М:54 “Нарангийнгол – ТЭЦ3- Дүнжингаравхудалдаанытөв” | 6:35 |
URL: