Архийг уухаас өөр юунд ашиглаж болох вэ?

4lkv6kvnmd5e9uje34l1lt241g

1. Пилтаны хоорондох зай, ванны доорх хэсэг, өнцөг буланг нь архиар шүршээд 5 минут хүлээнэ.
Үүний дараа цэвэр усаар угааж өгвөл элдэв бохирдол нянг маш сайн устгадаг.
2. Зургийн аппаратны линз болон шилэн эдлэлийг цэвэрлэхдээ даавууг бага зэрэг архиар норгоод арч. Архиар цэвэрлэвэл хэрэглээгүй удсан аяга таваг хундаганд хурсан байж мэдэх нянг устгагдаж, гялалздаг.
3. Сахлаа хуссаны дараа ирийг нь алдагдуулахгүй байхыг хүсвэл шилэн аяганд архи дүүргээд сахлын хутгаа дүрж хадгалаарай.
4. Хэрвээ хэн нэгэн гэрт чинь бөөлжсөн бол бөөлжсийг цэвэрлэсний дараа тэр хэсгийг архиар сайтар арчвал үнэр нь дарагдахаас гадна сайн арилна.
5. 7 хоногт нэг удаа шампуньдаа цайны халбагын хагас хэмжээтэй архи хийгээд угааж байвал үсний хуйхыг сэргээж, үс хурдан ургахад нөлөөлнө.
6. Гялгар уутанд хагас аяга архи болон нэг аяга усыг хольж хийгээд хөлдөөгчинд хадгалчих. Санаандгүй гэмтэж, гар хөлөө цохих, хөхрүүлэх үед гаргаж ирээд жин тавьбал өвчин намдаж, хөхрөлтийг хурдан арилгахад тусална.
7. Уруул дээр гарсан шархыг хурдан хатаахын тулд архинд чих цэвэрлэгч хөвөн хийгээд шархан дээрээ түрхээрэй.
8. Халуун буурахгүй байвал нуруу болон цээжээ архиар арчвал хурдан буурахад тусална.
9. Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд архиар угааж өгөөрэй.
10. Шүд өвдсөн үед эмчид үзүүлэх хүртлээ амаа архиар зайлвал өвчин намдана.
11. Шархны лент хуулж авахад арьсыг өвтгөж цочроодог. Харин энэ үед архиар шавшиж өгвөл цавуулаг байдлыг нь багасгаж амархан салгаж авахад тусална.


URL:

Сэтгэгдэл бичих