Зурган дээр хэрхэн сайхан харагдах вэ
1. Хэрвээ босоо зураг авахуулах гэж байгаа бол бөгтийж болохгүй. Нуруугаа эгц зогсоод аль нэг хөлөө арагш бага зэрэг тавихад босоо зураг дээр цэгцтэй гардаг.
2. Зураг дээр туранхай харагдахыг хүсвэл зургийн аппаратаас хөлөө 45 градус болгож бага зэрэг аппарат руугаа эргэн харах хэрэгтэй. Энэ бол Холливуудын оддын шилдэг зогсолт. Тэд энэ “поз“-ийг санамсаргүй хийдэггүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
3. Сууж зургаа авахуулах бол хүзүүгээ аль болох сунгаж толгойгоо бага зэрэг хажуу тийш болго. Энэ байрлал таныг давхар эрүүтэй харагдуулахгуй.
4. Үрэвсэлтэй батгыг удирдах аргагүй. Тэд яг л бидний чухал үеэр нүүрэн дээр гарч “баярлуулдаг” билээ. Гэхдээ батга гарлаа гээд шахах гэж бүү яараарай. Шахах тусам л арьс цочирч улайж зураг дээр улам тод гардаг. Шахаагүй бол батгыг ядаж өө дарагчаар ч гэсэн түр зуурдаа аргалж болдог. Харин шахсан батганы дээрээс будахад арьс холцруутсан мэт эвгүй харагддаг. Чухал баярын чинь өмнөх өдөр батга гарах гээд хөндүүрлээд эхэлбэл ганц ширхэг антибиотик уучихад батга дарагддаг нууц жор бий. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.
5. Хэрэв нүүрээ буддаг бол бараан будалтаас зайлсхийх хэрэгтэй. Бараан будалт нь зураг дээр улам бараан гардаг.
6. Гэрэл ихтэй газар зураг авхуулахыг хичээгээрэй. Зургийн аппаратны спичкийг аль болох хэрэглэхгуй байвал зүгээр. Гэрлийн эсрэг талаас авахуулсан зураг сүг сүудэр шиг л харагддаг гэдгийг мэдэхэд илуүдэхгүй.
7. “Зорра” кинонд гардаг Катерин Зета Жонсын гялалзсан нүдийг та санаж байна уу.
Гялалзсан нүдтэй гарахын тулд тод гэрэлтэй орчинд эсвэл гадаа зурагаа авахуулдаг арга бий. Хэрэв ингэх боломжгүй бол зурагчин руу харахдаа толгойгоо бага зэрэг дээшлүүлж нүдэндээ гэрэл ойлгох хэрэгтэй. Нүдэнд гэрэл гялбахад харахад хэцүү болдгийг та мэднэ. Гэхдээ бага зэрэг тэсчихвэл зураг сайхан болох юм. Хэтэрхий их хамраа өргөж болохгүй шүү хамрын чинь доторх хамаг юм зураг дээр гарчихна.
8. Өөртөө зохисон зөв өнгийн хувцас сонгох л хэрэгтэй. Өөрийн чинь биеийн өөг далдалсан хувцас зураг дээр сайхан гарахад хамгийн их тус болдог.
9. Дижитал аппаратаар зургаа янз янзаар авч өөрийгөө ямар үед эвтэйхэн гардгаа судлах хэрэгтэй. Бага зэрэг хажуу талаасаа юу? Эсвэл духаараа харахад нүүрний чинь өө дарагдаж байна уу. Нэгэнт өөрийн сул талаа мэддэг болсон бол эвгүй байрлалаас зайлсхийж чадна.
10. Инээмсэглэл хамгаас чухал. Гэхдээ амаа, дарвайтал муухай инээдэг бол аль болох даруухан инээмсэглэхийг хичээгээрэй. Зураг дээр ярвайх гунигтайгаар гөлрөх зэрэг нь сайхан царайг бүхэлд нь сүйтгэж орхидог юм шүү.
Эцэст нь хэлэх хамгийн чухал нууц жор бий. Үүнийг зураг бүр дээрээ туршаад үзэхэд 100% өөрчлөлт гарах болно. Нүүрээ өргөх арга бол дээр дурдсан 10 аргаас хамгийн шилдэг нь. Нүүрийг яаж өргөдөг юм хэмээн та гайхаж байж болох
Хүүхдүүд чихээ хөдөлгөж сахилгагүйтдэг шүү дээ. Түүн шиг та чихээ хөдөлгөх гээд оролдоод үз. Одоо нүүр өргөгдөж байгааг мэдэрч байна уу?. Ердөө л энэ. Хялбархан байгаа биз. Зураг дээр сайхан гарах үнэгүй курс та төгсчихлөө баяр хүргэе!
URL: