Замбийн араас замнах уу?
Монгол Улс 1990 оноос ардчиллын замаар замнаж, уул уурхайн орлогоор эдийн засгаа төрөлжvvлэн хөгжvvлэхийг хичээж байгаа ч хэл амтай эхлvvлсэн Оюутолгойг эс тооцвол урагшлуулж чадсан дорвитой төсөл ганц ч vгvй сууж байна. Зvй нь томоохон мега төслvvдийг хэрэгжvvлэхэд төр, хувийн хэвшил зайлшгvй хамтардаг, ингэхдээ төрийн оролцоог зохистой тvвшинд хадгалж, популист хийрхлээс зайлсхийх шаардлагатайг дэлхийн олон орны тvvх баталдаг. “Тэнгэр заяат Монголчуудыг Африктай бvv зvйрлэ” гэж бид ярих дуртай.
Харамсалтай нь өнөөгийн байдал дахиад жаахан vргэлжилвэл Африкийн зарим орныхоос дутахааргvй эмгэнэл Монголд нvvрлэх нь тодорхой байна. Хөгжлийн тvвшин, байгалийн баялаг зэргээр бидэнтэй нилээд ойролцоо Замби улсын тvvхээс олон зvйлийг ухаарч болохоор. Ашигт малтмалаар баялаг Замби улс зэсийн нөөцөөр Африк тивдээ толгой цохьдог бөгөөд уул уурхайн салбарт чамгvй хөрөнгө оруулалт татсанаар сvvлийн 10-аад жилд эдийн засаг нь өндөр хурдтай хөгжсөн. Гэвч өмнө засаг барьж асан Ерөнхийлөгч Майкл Сата, тvvний халааг залгамжилсан Лунгу нарын популист амлалтуудын харгайгаар эдийн засаг нь элгээрээ мөлхөхөд хvрчээ.
Сонгогчдод таалагдахын тулд Замбийн улс төрчид эдийн засгийнхаа чадавхиас хэтийдсэн амлалтуудыг өгдөг. Цалин, тэтгэмж нэмнэ, олон шинэ зам барина, уул уурхайн хөрөнгө оруулагчдыг “чангална” гэх мэт “сайхан” амлалтуудаар иргэдийг хуурсан ч өнөөдөр Замбийн 14 сая иргэний 60 гаруй хувь нь нэн ядуу амьдарч байна. Эдгээр улс төрчид уул уурхайгаас олсон орлогыг төсвийн хэт тансаглал, замбараагvй хэрэглээнд зарцуулсан бөгөөд амлалтаа биелvvлэхийн тулд уул уурхайн татварыг огцом нэмэх зэрэг бодлогогvй шийдвэрvvдийг гаргажээ. Угтаа зөвхөн зэсийн орлого тус улсын экспортын орлогын 4-ний 3, татварын орлогын 25-30 хувийг бvрдvvлж байв. Vр дvнд нь Гленкор, Фөрст Куантум зэрэг хөрөнгө оруулагчид уурхайнуудаа хааж, хэдэн мянгаар тоологдох иргэд ажлын байргvй болж, Замбийн vндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тvvхэнд байгаагvй доод тvвшиндээ хvрчээ.
Аргагvй байдалд орсон Замбийн Засгийн газар Олон улсын валютын сангаас туслалцаа хvссэн ч байдал хурдан сайжрах боломжгvй аж. Эдийн засгаа аврах ганц зам нь популист хийрхлvvдийг зогсоож, асуудалд бодит судалгаатай хандан, санхvv, хөрөнгө оруулалтын ухаалаг зарчимд шилжих явдал гэдгийг шинжээчид сануулсаар байна.
URL: