“Том дарга нараас хол байгаарай”

1

УИХ-ын нэгдсэн чуулганаар АТГ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. АТГ-ын дэд даргад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Нямдоржийг нэр дэвшүүлж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэр дэвшигчийг дэмжиж байна.  Гэхдээ Улсын ерөнхий прокурорыг хэзээ томилох вэ. Эсвэл томилох хүнгүй болчихсон юм уу” гэв. Үүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Өнөрбаяр хэлэлцэх асуудалтай холбоогүй асуулт учраас хариулах шаардлагагүй” гэлээ.  Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “АТГ үргэлж цагдан хорино гэдэг болсон.  Та нарыг улс төрийн байгууллага гэж хардаг боллоо.  Тэгэхээр та энэ албанд очоод урьдчилан сэргийлэх ямар шинэ соргог ажил хийх вэ.  Түүнчлэн жинхэнэ төрийн алба шиг ажиллах хэрэгтэй.  Тэгэхгүй бол тус байгууллагын нэр хүнд асар хурдан унаж байна” гэлээ.  Үүнд нэр дэвшигч Ц.Нямдорж” Хуулийн хүрээнд ажиллана” гэх товч хариуг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Маш их хэл ам дагуулдаг ажилд томилогдож байгаа залуу хүнд амжилт хүсье.  Мөн зарим зүйл зөвлье гэж бодож байна.  Сүүлийн жилүүдэд хуулийн хяналтын байгууллага улс төрийн зорилготой үйл ажиллагаанд эрээ цээргүй хутгалдаж орж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.  Жишээлбэл, 2012 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээ тодруулж байхад АТГ  нэр дэвшигч Анандбазарыг баривчилсан.  Тэгээд сонгуулийн дараа тавьж явуулсан.  Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 328 сая ам.долларын хадгаламжтай гэх мэдэгдлийг АТГ-ын удирдлага хийж байсан. Сүүлдээ энэ нь худлаа болоод хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахаас өмнө АТГ бас л мэдэгдэл хийсэн.  Энэ бол унагахын тулд хийсэн захиалгатай ажил байсан. Ийм балиар улс төрийн захиалгатай ажиллагаанд хэрхэвч татагдаж болохгүй шүү.  Том дарга нараас хол байгаарай гэдгийг захиж хэлье.  Том дарга, улс төрчид хууль, хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах гэж оролддог энэ увайгүй явдлаа таслан зогсоох шаардлагатай.  Мөн өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдлаас болж таван хүний амь нас эрсдсэн.  Энэ мартагдлаа. Энэ хэрэг танайд байгаа бол цааш үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй.  Энэ бол Монгол Улсад гарсан террорист хэрэг.  Эцэст нь манай хууль хяналтынхан хүнийг хорьчихоод байцаадаггүй, тамлаад байдаг болчихсон байна.  Гурван сар хорихдоо хоёр удаа байцаалт авсан тухай гомдол ирж байна.  Үүнд хяналт тавих прокурор юу хийдэг юм бэ. Дээрх зүйл дээр онцгой анхаарах хэрэгтэй шүү” гэлээ.

УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн асуултаар үргэлжилж байна. 

unen.mn


URL:

Нэр: зочин Огноо: 17 June 2015

Яасан хачин юм бэ? Ц.Нямдоржийг АТГ-йн орлогч дарга болгох саналыг Төрийн тэргүүн гаргасан байтал Ц.Нямкаа өөрөө өөртөө баахан захиа даалгавар өгөөд “Том дарга нараас хол байгаарай” ч гэх шиг.Хэнд хэлээд байнаа. Галзуу хүн шиг юм бичих юм.Ичих юм өмнөөс нь.

Нэр: зочин Огноо: 17 June 2015

Яасан хачин юм бэ? Ц.Нямдоржийг АТГ-йн дэд дарга болгохоор Төрийн тэргүүн нэрийг нь дэвшүүлсэн байтал,тэгээд юу болсныг бичихгүй “Юу болоод өнгөрөвөө” гэдэг шиг Ц.Нямкаа өөрөө өөртөө баахан захиа даалгавар өгөөд байгаа юм шиг”Том дарга нараас хол байгаарай” ч гэх шиг.Хэнд хэлээд байнаа. Галзуу хүн шиг юм бичих юм.Ичих юм өмнөөс нь.

Сэтгэгдэл бичих