7,8 сая төгрөгний хүнс, хүнсэн бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

muuСар шинийн баярыг угтаж аймгуудын мэргэжлийн хяналтын газрууд үйл ажиллагаагаа идэвхжүүлж хяналт шалгалтаа хийж байна. Баянхонгор аймгийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар шошго, хадгалалтын хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалж байсныг зогсоож, зөрчилтэй 7,8 сая төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулаад байгаа ажээ.

Иймд иргэдийг бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа болон хаяг шошгыг анхааран худалдан авч хүнсэндээ хэрэглэхийг анхааруулаад байна.

 

Эх сурвалж www.Bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих