Удмаа хүү кинонд тоглохоор Монголд ирлээ
“DOZ” энтертайнментийн уран бүтээлчид нэгэн шинэ киноны ажилд оржээ. Тус энтертайнментийн захирал,
СТА, жүжигжин Ш.Доржсүрэнгийн найруулж буй энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кино нь мелодрамын төрлөөр хийгдэх аж. Өнөөдрөөс зураг авалтаа эхлүүлэх энэхүү киноны дэлгэрэнгүймэдээлэл одоогоор цөөнх ч киноны гол дүрд нь саяхнаа болж өндөрлөсөн “Авьяаслаг Хятад-2011” шоу тэмцээний хүчтэй өрсөлдөгч байж чадсан Өвөрмонголын хүү Уудам тоглох гэнэ. Бүх Хятадын үзэгчдээр зогсохгүй монголчуудын зүрх сэтгэлийг уярааж чадсан Удмаа хүү уг киноны зураг авалтаа эхлүүлэхээр өчигдөр манай улсад хөл тавижээ.
URL: