Монголд байгаа эмнүүдийн 30 хувь нь хуурамч

emЭм нийлүүлэх тендер нь үнийг нь өсгөх хэрэглэл болсоор ирснийг  өнөөдөр үргэлжилж буй “ Эмийн зохистой хэрэглээ, ил тод байдал”  сэдэвт хуралд оролцогчид онцолж байна. Өөрөөр хэлбэл эмийн бизнес Монголд тав дахин ашиг өгдөг супер бизнес гэнэ. Азийн бусад оронтой харьцуулахад манай эмний үнэ 3-5 дахин өндөр. Энэ нь эмийг тендер шалгаруулалтаар оруулж ирдэгтэй холбоотой ажээ. Тиймээс тендерийг шилэн болгох шаардлага байгааг эмийн худалдаа эрхлэгчид хэлж байна.  “Transparency International Mongolia”-гийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер О.Батбаяр энэ талаар “Улсаас эрүүл мэндийн салбарт их мөнгө зарцуулдаг. Гэвч гаднаас орж ирж байгаа эмийн ихэнх нь өндөр үнэтэй бөгөөд чанаргүй байдаг. Эмийн үнийг бууруулж,чанарыг сайжруулах, мөн иргэдэд эмийн талаар боловсрол олгох хэрэгцээ шаардлага өндөр байна. Энэ хуралд ерөнхийдөө эмийн салбар болон бизнесийг шилэн болгох талаар ярилцаж байна” хэмээн ярилаа.   Монгол Улсын эмийн хэрэглээ их байгаа ч эмийн чанарын хувьд муу үзүүлэлттэй гэдэг. Сүүлд хийсэн судалгаагаар Монголд байгаа эмийн 30 хувь нь чанаргүй, хуурамч эм байна гэх үр дүн гарчээ.

 

 

Ц.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих