Евро бүс хөзрөн байшин шиг нурж магадгүй гэв
Грек улс евро бүсээс гарвал нэг мөнгөн дэвсгэртийн дор нэгдсэн тус холбоо хөзрөн байшин шиг нурах эрсдэлтэйг Грекийн Сангийн сайд Янис Варуфакис анхааруулсан байна. Тэрээр Италийн Сангийн сайдтай уулзсаныхаа дараа тус улсын “КАГ телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьсан бөгөөд “Евро бүсээс гарах асуудал бидний төлөвлөгөөнд байхгүй. Учир нь, бид евро бүсийг хөзрөн байшинтай зүйрлэж боддог. Грек гэдэг хөзрийг сугалаад авчихвал бусад нь ялгаагүй нураад уначихна шүү дээ” гэжээ. Мөн энэ үеэрээ өрийн улмаас дампуурах эрсдэлтэйгээрээ адилхан “зовлон”-той Италийн эрх баригчид Грекийн шинэ Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа Германаас ирэх “дарамт”-аас эмээж буйг дурдаад, “Сүүлийн жилүүдэд биднийг, Европыг тэр аяар нь айдсын үүл бүрхчихээд байна. Бид үнэндээ Зөвлөлт Холбоот Улсаас дор байдалд орчихоод байна шүү дээ” гэжээ. Грекийн өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 175 хувьтай тэнцэж байгаа бол Италийн хувьд энэ тоо 130 хувьтай байгаа юм.
URL: