Английн сэтгүүлчийн нүдээр монгол хэр гутамшигтай байгааг дэлхий харж байна

9e41f2c59947384ce6bf08c54794a393.png

Одоогоос дөрвөн жилийн өмнө уг нийтлэл монголын мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж тухайн үед хүмүүс толгой сэгсрээд үнэнд гүйцэгдсэндээ ичиж байсан ч өнөөдрийн байдлаар бид бахь байдгаараа л байна. Тиймээс уг нийтлэлийг олон хүн дахиж уншаасай монголын энэ эмгэнэлт байдлыг засах хүн гараасай гэсэндээ дахин нийтэллээ.

Монголд жил хагасын хугацааг өнгөрөөсөн Британы сэтгvvлч Дамиэн Досан (Damien Dawson) манай улсын бодит vнэн байдлыг Шинэ Зеландын хэвлэлд нийтлvvлжээ.

Улаанбаатарыг тойрон хvрээлж буй уул толгод нь манай улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл vvнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчидын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж.
Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгvvрvvд нээгдсэн байх нь энэ сэжиг хvрэм орчинд хvмvvс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нvдэнд итгэмгvй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгvvд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нvхнvvдийг нь vйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон vед тэр бохир зvйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.

Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бvх хvvхдvvд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бvр 10 хvртэлх насны хvvхдvvд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бvрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бvр тусламжийн мөнгийг хvртдэг хvмvvс нь секс клубуудээр хэсэх, биеэ vнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлvvд ирдэг аж.

 

Энэ бvх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нvдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгvй байна. Эрvvл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ vед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хvн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хvн ам нь ингэж зовж зvдрэх учир нь юу байна вэ?

Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хvн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.

Монгол улс Нэгдсэн vндэстний Байгуулгын гишvvнээр элссээр 50 жил өнгөрчээ гэтэл хvний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнvvдийн гарт орсон байх ба энэ улсын хvмvvсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын тvвшингээс энэ бvхнийг харж болно. Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хvчээр биеэ vнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард тvмэн байсан энэ хvмvvс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг тvлж амьдрахад хvрээд байна.

Энэ гутамшигт асуудлууд хvн бvхний өмнө илт болсоор байгаа, гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагvй, хэн ч авч хэлэлцэхгvй! Харин Монгол улс бол олз хайгчидын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж vзнэ.

Эх сурвалж : Хамагмонгол.нэт


URL:

Сэтгэгдэл бичих