Японы “Сумитомо” корпораци Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч биш, зөвхөн худалдааны түнш

62s6n3646kdcr4nsrqg4r1kjrm_lТавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтанд ялсан консорциумд Японы “Сумитомо корпораци” байгаа гэдэг мэдээ монголчуудын сэтгэлийг амрааж, итгэл төрүүлсэн. Гэтэл бодит байдал огт өөр байна. Хөрөнгө оруулагчдын бүтцийг харуулсан дараах схемийг харна уу.

Эндээс харахад “Сумитомо корпораци” Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-д ямар ч хувь эзэмшээгүй байна. Харин “Төслийн компани”-тай хамтран Худалдааны компани байгуулж, тэр компанийхаа 30%-ийг эзэмшихээр байна.

Өөрөөр хэлбэл, Хонгконгийн хөрөнгө оруулагч “ММС” болон Хятадын хөрөнгө оруулагч “Шенхуа” компанийн хамтран байгуулж байгаа Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-тай хамтран түүний олборлосон нүүрсийг зах зээлд худалдах худалдааны компанийн 30% дээр л оролцож байна.

Энэ 30% их учиртай. Иргэд санаж байгаа бол БНХАУ-ын дарга Си Жин Пин 2014 оны 8 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол улсын Зам, тээврийн яам, Хятад улсын холбогдох байгууллагатай Транзит тээврийн болон далайн боомт ашиглах, төмөр замын тээврийн хөнгөлттэй тарифын зэрэг гэрээнүүдийг байгуулсан. Энэ гэрээгээр Хятад улсад экспортолж байгаа нийт бүтээгдэхүүний 1/3 хувийг Монгол улс Хятадын 7 далайн боомтоор дамжуулан Гуравдагч оронд экспортлох эрх авсан. Мөн тэдгээр далайн боомтууд хүртэл тээвэрлэх төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт авсан.

Эдгээр гэрээнүүд нь “Сумитомо корпораци”-ийг нүүрсний худалдааны компанид 30%-тай оролцох эрх зүйн үндсийг хангасан юм. Маш тодорхой зүйл нь Сумитомо ТТ-н хөрөнгө оруулагч биш, харин худалдааны түнш болж байхад хэвлэлээр буруу ташаа мэдээлэл асар их цацагдаж, төөрөгдөл үүсгэсээр байна.

Аюулгүй байдал судлаач, докторант Б.Чулуунбат


URL:

Сэтгэгдэл бичих