Бүх Хятадыг уйлуулсан хүү Уудам хүү Монголд ирлээ

“Авьяаслаг Хятад-2011″ шоу тэмцээнд оролцож, бүх Хятадыг уйлуулж, уярааж чадсан Өвөрмонгол хүү Уудам “DOZ” энтертайнментын бүтээх нэгэн шинэ кинонд тоглохоор манай улсад хөл тавьжээ.
МУГЖ С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг цээлхэн хоолойгоор дуулж, тэнгэрт хальсан ижий, аав хоёртоо тайзан дээрээс “санаж байна” гэж хэлээд хоолой зангируулж зогссон Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн 12 настай Удмаа хүү бүх Хятадыг төдийгүй монголчуудыг ч уйлуулж чадсан юм.

Түүний бичлэг интернетийн сайтад тавигдахад хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн гэх рекордыг эвдэж чамгүй шуугиан тарьж байлаа. Тэгвэл авьяаслаг Удмаа хүү СТА, жүжигчин  Ш.Доржсүрэн захиралтай “DOZ” энтертайнментийн найруулж буй уянгын төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээхээр уригдан иржээ.

Тус киноны зураг авалт өчигдрөөс эхэлсэн байна.

Д.Догсмаа


URL:

Сэтгэгдэл бичих