Эмгэнэлтэй онигоо
2070 онд ярьж буй хүмүүс
-сайн уу? хаа хүрч яваа юм
-сайн, сайн уу? усанд орчихоод л явж байна.
-пөөөөөх, чи юун баян юм бэ? жилд хоёр удаа усанд ороод л…….
****
-Манай найз гэмтэлд байна гэнээ. Явж байсан чинь шар уут хийсч ирээд толгойд нь углагдаад тэрийгээ авах гэж ноцолдож байтал дээрээс нь төмөр унаад, зайлах гэсэн чинь машин ирж мөргөөд үсрээд траншейний нүх рүү уначихсан гэнэ. Амьд үлдсэн нь зол.
****
Хамгийн богино онигоо: 70 бууцан гэнээ…..
Хамгийн богино эмгэнэлт явдал: 70 олгохгүй гэнээ..
Хамгийн солиотой мэдээ: Манайхан 70 жинхнээсээ орчиж
Хамгийн гоё тоо: 70
Хамгийн түгээмэл асуулт: 70 буусан уу?
Хамгийн хэцүү зовиур: 70-р хатгуулах )
****
- “Барааны шошгон дээрх үнэ
- Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг
- Сайн залуус” гурав хүүхнүүдийн нүдэнд огт хардаггүй юм шиг байгаа юм…
****
- Юу хийж байгаа юм?
- Салхилж байна.
- Аймар харанхуй байна шт!
- Би айдаггүй юм өө!
- Аймар зоригтой юм аа!
- Үгүй ээ, царай муутай юм…
****
Хүүхдүүд бие биедээ гайхуулна:
1р хүү: – Манай аав шинэ iPhone авсан!
2р хүү: – Манай аав шинэ Лексус авсан!
3р хүү: – Манай аав гэрт аймар том оготно алсан!
Бүгд: – Хоо! Очиж харъя!
****
- Гайхалтай сайхан байна! Аз жаргал бэлэглэсэн шидтэй гоё үгнүүдээ дахин миний чихэнд нэг хэлээч?
- Таны зээл бүрэн төлөгдөж дууслаа…
****
Таг согтуу 3 залуу Таксинд орж ирлээ.
Таксины жолооч уг залуусыг хэт согтуу байгааг мэдээд машинаа асаагаад удалгүй унтрааж, 3 залууд хандан:
- Бид ирчихлээ
1 дэхь залуу нь түүнд мөнгө өгчээ.
2 дахь залуу нь “Баярлалаа”
3 дахь залуу нь харин жолоочийг алгадаад авчээ.
Гайхсан жолооч уг залууг арай тасраагүй бололтой гэж бодоод:
- Чи яаж байнаа?
3 дахь залуу:
- Дараагийн удаа хурдаа тохируулж яваарай. Чи биднийг бараг л алах дөхлөө…
****
Мессенжерт:
- Чамд фото засах tools байнa уу?
- Харандаа, фломастер, маркер
- Үгvй ээ, улаан нүд арилгах гэсэн юм
- Жаахан унтчихаач…
URL: