Цэцэрлэгийн газар дээрэмдсэн “Хаан гэр”-ийг шалгая !!!

 Чухам юунаас үүдсэн юм, “Хаан гэр” рестораны пивоны үйлдвэрт гал гарч сүйд болов. Гэтэл галын дүгнэлт нь гараагүй байхад “Хаан гэр”-ийг засварлаад эхлэв. Болдог л юм байх даа. Юутай ч хажууд нь байдаг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг хоёр өдөр ажилласангүй, олон эцэг эхчүүд ажлаа алдсан бухимдалтай байна. Тухайн үед “Хаан гэр” рестораны хажууд байрлах ягаан гурван давхар барилгыг эзэмшдэг Н.Цэгмид “Хаан гэр” зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн. Улсын байгууллага анхнаасаа хариуцлагатай байсан бол юу гэж ингэж гал гарах юм бэ. Хажууд нь үйл ажиллагаа явуулдаг өчнөөн олон байгууллага хохирох ёстой юм гэж үү. Залгаа барилга руугаа гал нь орж байна. Бид үнэхээр гомдолтой байна. Үнэхээр хариуцлагагүй. Ахуйн шаардлага хангаагүй барилга барьснаас болж ийм гал гарлаа” хэмээж байсан.

khaanger01

Харин эх сурвалжийн хэлж байгаагаар “Хаан гэр”-ийн шатсан хэсгийн газар нь зөвшөөрөлгүй, хулгайн газар аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн газраас дээрэмдсэн байна. Энэ тухай цэцэрлэгийн багшаас тодруулбал, “Энд хуучин Сүлжмэлийн үйлдвэр байсан юм. Гэтэл хувьчлалаар нэг нь аваад дараа нь манай цэцэрлэгийн аж ахуй эрхэлдэг газар руу дайраад л өргөтгөл хийчихсэн. Уг нь энэ газарт манай цэцэрлэг хүнсний ногоогоо тарьдаг байсан юм. Энэ өмнө байгаа гараашуудыг ч манай газарт л зөвшөөрөлгүй барьсан” хэмээсэн юм.

 

Тэгэхээр “Хаан гэр” цэцэрлэгийн газраас дээрэмдсэн нь тодорхой болж байна. Өнөө “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг “Хаан гэр” шатаж үймээн дэгдэснээс болж, газрын маргаан ч дэгдэж таарна. Үүнийг АТГ болон бусад зохих байгууллага шалгаж үзэх хэрэгтэй. Дурын нэгэн мөнгөтэй нөхөр тоглоомын талбай, цэцэрлэгийн газар дээрэмддэг болоод удаж байгаа. Энэ мэт зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй, ямар ч мэргэжлийн дүгнэлтгүйгээр ажиллаж байгаа газруудад шалгалт хийж, хатуу хариуцлага тооцох цаг нь болсон. Байршлын хувьд ч тэр. Цэцэрлэгийн хажууд баар цэнгээний газар байх ёсгүй шүү дээ. Тиймээс энэ мэтэд анхаарлаа хандуулж, мэргэжлийн байгууллагынхан “Хаан гэр”-ийг шалгах хэрэгтэй байна.

 

Үнэндээ хэрэгтээ үйлчилгээний байгууллагын байр галын аюулгүй байхаас гадна барилгын материалын сонголт тун чухал байх ёстой. Тус рестораны барилга 1957 онд баригдсан хуучны барилга хэрнээ гадна талаасаа өнгөлж засвар хийж үйл ажиллагаагаа явуулж байжээ. Хуучны шувуун нуруутай. Модоор хийсэн учраас хялбархан шатах нөхцөлийг үүсгэжээ. Мөн дээр нь хялбар шатах материалаар дулаалга хийж засварласан нь галыг улам өдөөж өгөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж зарим эх сурвалж хэлж байна

 

Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад засварлаад эхэлж байгааг юу гэж ойлгох вэ.

 

 

“Хаан гэр” ресторан шатаж байх үеийн зураг:

 

А.Гал

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих