Хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтсан жолооч ингэж ярьж байна

hqdefault1

ЧД-ийн 19 хороо Салхитын замд энэ сарын 6-ны оройн 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод жолооч автомашинтайгаа хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гарсан байна. Улмаар цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлаж зугтсан жолоочийг илрүүллээ. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж байгаарай. Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугатах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог.


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 February 2015

ХУДАА ЯРЬЖ БАЙНА АРХИ УУСАН ГЭЖ ХЭРГЭЭ ХӨНГӨЛӨХ ГЭЖ

Сэтгэгдэл бичих