ХЯТАДУУД БӨӨС ТАРААЧИХААД, АРААС НЬ БӨӨСНИЙ ШАМПУНИЙГ САМТАЙ НЬ ЗАРДАГ БОЛЛОО
Шинэ он дөнгөж гармагц л, урд хөршөөс үсний хавчаар, боодолтой хамт нэгэн үл танигдах хачин янзын бөөс ороод ирсэн тухай сураг дуулдаж эхэлсэн юм. Гэтэл сүүлийн үед уг бөөс буюу үл мэдэгдэх шавьж нь нэлээд олон сургууль, цэцэрлэгийг хамран түгэн тархаад байгаа юм байна. Уг нь манай улс соц нийгмийн үеийн “Соёлын довтолгоо”-ны далбаан доор айл өрх бүрт явуулсан ариун цэврийн үзлэгээр бараг бүгд бөөснөөсөө хуу салсан түүхтэй. Бараг худалч хүнд, Үндэснийхээ музейд ганцыг тавья ч гэсэн олдохоо больсон бөгөөд 111 хэмээх албадан саатуулах төвд “шарласан хүнд сайн гэнэ. Нэг ширхэг бөөсийг 20 мянгаар авъя” гээд очиход тэндэхийн хонуул гудманд хонодог траншейныхан хамаг хувцсаа эргүүлж гүвээд ч бөөс гарахгүй байсан гэж ярьцгаадаг байв. Гэтэл цэцэрлэг ясли, сургуулийн жаахан хүүхдүүд Эрээнээс оруулж ирдэг үсний боолтонд шигсэн үл мэдэгдэх шавьжнаас болоод эргээд бөөстлөө гэсэн яриа гарсан нь хачирхалтай санагдаж, худал цуурхал байлгүй гэцгээж байсан билээ. Гэтэл бүр ч хачирхалтай өөр нэг зүйл нь саяхан Эрээнээс нөгөө бөөсийг чинь бүрмөсөн хуу арилгадаг зориулалтын шампунь, хуурсыг нь цэвэрлэж шүүрддэг сам шүүртэйгээ хамт нийлээд “ком”-оороо 35 мянга гэчихсэн энд тэндгүй л зарагдаж байна гэнэ.
Одоо бүр байтлаа эхэлж бөөсөө тараачихаад, дараа нь арилгах хэрэгслийг нь оруулж ирдэг жинхэнэ нанхиад бизнесийн арга саам манайд нэвтэрч эхлээ юу даа. Зарим өвөрлөгч хүмүүсийн яриагаар Хятадын зах хязгаарын ядуухан мужуудад ийнхүү зориуд бөөс тарааж, араас нь бөөсийг арилгах багаж хэрэгсэл олноор нь илгээн борлуулах бизнес наяад оны эхээр түгээмэл байсан юм гэнэ. Одоо тэр арга нь манайд хэрэглэгдэж байгаа бололтой.
Хүмүүсийн яриагаар тэрхүү хужаа үсний боолтонд шигсэн шавьж нь яг бөөс биш, хол үсэрч, маш хурдан тархан үрждэг хүний биеийн дулаан болон цусанд шимэгчэн амьдардаг нэг төрлийн шавьж юм гэнэ. Харин янз бүрийн өвчин тархаадаг эсэх нь тодорхойгүй байна. Энэ янзаараа удахгүй Эрээний хятадууд эдгээхэд бэрхтэй ямар нэгэн арьс өнгөний өвчнийг юугаар ч хамаагүй дамжуулж монголчуудад түгээчихээд, араас нь түрхээд л эдгээдэг тос, эм гэх мэтийг өндөр үнээр оруулж ирэн ашиг унагааж мэдэх шинжтэй. Үндэсний ариун цэврийн аюулгүй байдалд халгаатай ийм жишээ гарч ирсэн нь монголчууд биднийг үсний боолтоо хүртэл өөрсдөө хийчихэж чадахгүй урдаас худалдаж авдагаа болиоч ээ гэсэн дохио болох нь эргэлзээгүй. Гэвч угийн залхуу монголчууд өмнөдөөс бөөстэй боолтыг нь хүртэл худалдан авчихаад, дараа нь тэрхүү бөөснөөс нь салах гэж үсний сам шүүр, шампунийг нь хүртэл худалдан авч давхар давхар ашиг оруулаад байхаар юу ч гэхэв дээ.
НОЦТОЙ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Unen shuu manai huuheduud bas tegsen
Бид Болгар улсын “Медика” компанийн ХИГИЯ 120 мл -бөөсний эсрэг шампунийг 2014 оноос Монголынхоо зах зээлд шинэ хэрэглээг анх нэвтрүүлж , эцэг эхчүүдийн нэн тэргүүний тустай бүтээгдэхүүнээр олон хүүхдүүд , гэр бүлд тусласан. Уламжлалт аргийг өөрчилж, мэргэжлийн байгууллагаас урьд цаг алдалгүй шинэ мэдээ мэдээллийг нийгэмд түгээж, улмаар мэргэжлийн байгууллагуудтай туршлагаа хуваалцан ажилласан. Мөн хэрэглэгчдэд хэмнэлттэй бага хэмжээгээр савлагадсан Болгар улсын “Vet Prom AD” компанийн Хигияника-Hygienika /60 мл/ -бөөсний эсрэг шампунийг албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэллээ. Хүрмэн эмийн сан 70152328