Дуучин Сэм Смит дөрвөн Грэммийн эзэн боллоо

531Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог Грэммийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаад Их Британийн залуу дуучин Сэм Смит хамгийн олон буюу дөрвөн Грэмми, тэр дундаа гол шагналуудыг, түүнийгээ дагаад энэ үдшийг ч өөрийн болгосон байна.

Тэрээр 2014 онд АНУ, Их Британид нэг саяас олон цомог борлуулж чадсан цорын ганц бие даасан уран бүтээлч юм. Шагнал гардах үеэрээ залуу уран бүтээлч “Энэ цомгийн “эзэн”, өнгөрсөн жил сэтгэлийг минь булаасан тэр хүнд талархал илэрхийлмээр байна. Зүрхийг минь шархлуулсанд баярлалаа, учир нь чи надад дөрвөн Грэмми авчирлаа” гэжээ. Смит ёслолын үеэр Mary J Blige-ийн хамт “Stay With Me” дууг дуулсан байна. Түүнээс гадна Фаррелл Уильямс, Бейонси болон кантри хөгжмийн домог Жоннигийн охин Розанна Кэш нар тус тус гурван номинацид ялагчаар тодорсон байна. Лос-Анжелос хотноо болсон энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд Мадонна, Кетти Перри, Рианна, Кени Уэст, Пол Маккартни нар ая дуугаа өргөжээ.

Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг дэмжих зорилготойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үгийг дүрс бичлэгээр дамжуулан хаалтаа хийсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих