“Эвэртэй туулай”

Шинээр байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн МАХН-ын нэрийг хурааж авахаар давж заалдсан МАН-ынханд Дээд шүүх энэ долоо хоногт хариуг нь өглөө. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариулсанчлан “Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах журам тусгагдаагүйгээс гадна Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байхгүй” бөгөөд шинээр байгуулсан тус намыг Улсын дээд шүүх бүртгэж авсан нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчөөгүй болохыг мэдэгдсэн байна. Ингээд “МАХН” гэдэг нэрийг 25 жил “авслах” МАН-ын зорилго будаа болж, Н.Энхбаярын нам энэ нэртэйгээ ирэх 2012 оны сонгуульд оролцох болж байна. Харин тэр үед МАН, МАХН хоёрын аль нь ард түмнээс илүү оноо авах нь цаг хугацааны асуудал болж байна.

Уг гарвал нэгтэй ч цаг хугацааны эрхээр хоёр тусдаа толгойтой болсон “Сиамын ихэр”-үүд энэ хэвээрээ хоорондоо өрсөлдсөөр байх уу, эргээд эвсэж нэгдэх үү гэдэг ч бас л асуулт хэвээрээ байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл угшил гарвал нэгтэй хуучин намтайгаа хамтарч сонгуульд оролцож болохыг үгүйсгээгүй, харин ч дэмжих маягтай байна лээ. Хэн хэнийхээ ашиг сонирхлыг харилцан гүйцэлдүүлж чадвал гэсэн үг шүү дээ.

Мэдээж МАН-ын хувьд “МАХН” гэдэг брэнд нэрийг аль болох олон тойрог дээр гаргахгүй байх, МАХН-ын хувьд харин тэднээс ахиухан тойрог салгах нь хоёр намын тус тусын ашиг сонирхол байж таарна. МАН-ын дарга С.Батболд ч тус намыг болж өгвөл эргүүлж намдаа нэгтгэх, болохгүй байлаа ч эвсэж сонгуульд орох арга замыг сүвэгчилж байгаа гэсэн. Харин тэр санаа нь Н.Энхбаяртай “үүрдийн дайсан” шахуу болчихоод байгаа генсекийнх нь хувьд хэрхэн буухыг хэлж мэдэхгүй юм.

Дээр нь МАХН-ыг шинээр дахин байгуулж байх үед Н.Энхбаярыг түшиж асан улс төр судлаач С.Молор-Эрдэнэ, Онц их хурлын тэргүүлэгч асан Д.Алтаншагай, намын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр гээд бүгд л Н.Энхбаярын энэ санааг мэдэнгүүтээ шинэ намаас зай барьж, ажил албан тушаалаа өгч эхэлсэн. Н.Энхбаярыгаа М.Энхсайхантай сүжрээд эхлэхтэй зэрэг С.Молор-Эрдэнэ нь өөрийн замыг хөөж, МАН-ын үзэл баримтлал нь онолын хувьд боломжгүй гэд­гийг дэлгэсэн Ю.Атар багш эцэстээ Н.Энх­баярын цаад санаа ч мөн адил Монголын улс төрийг цэвэршүүлэх гэхээсээ илүү өөрийнх нь хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн болохыг ухаармагц  зайгаа барьсан хэрэг.

Ингээд МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, Алтай таван богдын орой дээр тугаа хийсгэх тэр мөчид Н.Энхбаярын дэргэд хоёрхон хүн үлдсэн нь хуучин МАХН-д Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан Н.Удвал, Ардчилсан холбоо эвслийн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Л.Цог хоёр. Намынхаа гурван нөхрийг “казиногийн” гэх хилс хэрэгт гүтгэн шоронд хийснийх нь дараа нөхөд нь Логийн Цогийг “Хогийн” Цог гэх болж, үүгээр түүний улс төрийн карьер дуусгавар болсон юм. Харин хилсдэж явсан нөхдүүд нь өнөөдөр өөр өөрийн карьерийг хийж, нэг нь бригадын генерал болтлоо ахиж, нөгөө нь Ерөнхийлөгчийн арын албыг толгойлж яваа.

Сураг сонсохнээ Н.Энхбаяраас салан тусгаарлагчид дахин нам байгуулах гэж байгаа гэнэ. Ирэх есдүгээр сард өрхөө татахаар зэхэж байгаа гэх уг намын онол суртахууныг номлогч нь мөн л С.Молор-Эрдэнэ гуай байх бололтой. Өнгөрсөн хавар зохион байгуулсан МАХН-ын Онц их хурлууд дээр түүний тавьж байсан илтгэлүүдээс иш татаж үзвэл шинээр байгуулагдах намын үзэл онол, үнэт зүйлийн хувьд ч одоогийнхоосоо нэг их хол очиж унахгүй байлгүй. Сургаар нь зарим нөхдүүд “Манай байрны галзуучууд танай намд орно гэж ээрээд салахаа байлаа. Хаана бүртгэж байгаа юм бэ, Молор-Эрдэнэ дарга аа” хэмээн дамшиглаж байна.

Магадгүй, шинэ нам байгуулах энэ санаа нийгмийн зүгээс тэгтлээ их дэмжлэг авахгүй ч байж болно л доо. Гэхдээ эр хүн зоригтой бол чоно яана гэдэг билээ. Хоёр удаа байгуулж болсон намыг гурав дахиа байгуулж чадахгүй гэж ер нь хэн хэлсэн юм. Дээд шүүхийн бүртгэл, саналын хуудсан дээр “МАХН-1”, “МАХН-2” гэж ирийтэл жагсаагаад, муугаар бодоход хүмүүс жаахан жуумалзана л биз. Ингээд хоёр толгойтой “Сиамын ихрүүдэд” дахин гурав дахь толгой нэмэгдэж, ирэх хаврын сонгуулиар монголчууд “эвэртэй туулай” нэгийг үзэх нь дээ.

Б.СЭМҮҮН

Энэ сэдвээр: ”Ардын эрх” сонин
Үнэлэх: Одоогийн үнэлгээ:

Сэтгэгдэл:5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зар

Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй оффис менежер, болон нягтлан бодогч яаралтай ажилд авна. Цалин 800.000 –аас дээш.
Холбоо барих утас: 99109377, 99032836
CV явуулах хаяг: asralt_b@yahoo.com

Зочин

4 минутын өмнө

Намынхаа гурван нөхрийг “казиногийн” гэх ХИЛС ХЭРЭГТ гүтгэн шоронд хийснийх нь дараа нөхөд нь Логийн Цогийг “Хогийн” Цог гэх болж үүгээр түүний улс төрийн карьер дуусгавар болсон юм Харин хилсдэж явсан нөхдүүд нь өнөөдөр өөр өөрийн карьерийг хийж нэг нь бригадын генерал болтлоо ахиж нөгөө нь Ерөнхийлөгчийн арын албыг толгойлж яваа
00

1957

25 минутын өмнө

Ìîíãîëä íàì øèã õýðýãã¿é þì àëãà Íàìûí íýð äóãóéëààä ñîíãóóëü ÿâóóëàâàë äýýð íü áàéãàà õýäýí ëóéâàð÷èíä õýðýãòýé áàéõ áàã ñóì äóãààð õîðîî ä¿¿ðýãàéìàã íèéñëýëèéí èðãýä äóíäààñàà áèäíèéã ýíý õ¿í ë òºëººëººä ÿâàõ ÷àäâàðòàéáîëîâñðîëòîé òºðä àæèëëàõ ÷àäàìæòàé ãýñýí õ¿ì¿¿ñýý õîîðîíä íü ºðñºëä¿¿ëýýä ãàðãààä èðæ áîëäîãã¿é þì áàéõäàà
00

Зочин

26 минутын өмнө

Намынхаа гурван нөхрийг “казиногийн” гэх ХИЛС ХЭРЭГТ гүтгэн шоронд хийснийх нь дараа нөхөд нь Логийн Цогийг “Хогийн” Цог гэх болж үүгээр түүний улс төрийн карьер дуусгавар болсон юм Харин хилсдэж явсан нөхдүүд нь өнөөдөр өөр өөрийн карьерийг хийж нэг нь бригадын генерал болтлоо ахиж нөгөө нь Ерөнхийлөгчийн арын албыг толгойлж яваа
00

ÇÎ×ÈÍ

40 минутын өмнө

ÌÀÍ-ÛÍ ÍÀÌÛÍÕÀÍ 2012 ÎÍÎÎÑ ÝÕËÝÍ ËÀÀÇ ªØÈÃ軮 ÕÎà ү¯Õ ÁÎËÆÝÝ Õ¯ÐÝËÑ¯Õ ÄÎÍÄÎà ÍÀÐ ÃÀÍÖ ÕÓÄÀÃÒ ÇÀËÀÐ× ÕÓËÃÀÉ× ÍÀÐÒ ÇÎÄÓÓËÀÕ ÖÀà ÍÜ ÁÎËÆÝÝ Õ¯ÐÝËѯÕÝÝ ªÂªÐÌÎÍÃÎË ¯ÍÝÍ× ÍÀÉÇ ×ÈÍÜ ªÐªª ÍÝÕÝÕ ÃÝÆ ÁÀÉÃÀÀ د¯
00

*****COMPUTERSHOP mn***** НААДМЫН ХЯМДРАЛ НААДМЫН

1 цаг 27 минутын өмнө

COMPUTERSHOP mn НААДМЫН ХЯМДРАЛ НААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛАМЕРИКААС
10


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих