Эпилепси бол мэдрэлийн архаг өвчин

62576Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 9-ний өдрийг эпилепси өвчинтэй тэмцэх өдөр болгосон. Энэ жилээс эхлэн монгол улс тэмдэглэж байгаа юм. Монгол улс энэ өдрийг өчигдөр Япон Монголын төвд “Эмч, өвчтөн, гэр бүл” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уулзалтыг ДЭМБ, “Альфа-долгион” мэдрэлийн эмнэлэг, Монголын неврологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, “Ээгмон” эмнэлэг хамтран зохион байгуулсан юм.

Эпилепси өвчний талаархи зарим нэгний дутуу мэдлэг, буруу хандлага, алдаатай шийдвэрээс болоод тэдгээр хүмүүс нийгэмд чөлөөтэй сурч, хөдөлмөрлөж чадахгүй гадуурхагдаж “сүүдэрт орох” явдал цөөнгүй байдаг аж. Өнөөдөр дэлхийн 1000 хүн тутмын 4-10 хүн энэ өвчнөөр шаналж байдаг гэсэн судалгаа бий.

Эпилепси өвчин нь халдварт бус, тархинд нөлөөлдөг мэдрэлийн архаг өвчин юм. Өөрөөр хэлбэл, тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч улмаар ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг эмгэг. Эпилепси үүсэх гол шалтгаан нь тархины эд эсийн гэмтэл байдаг. Энэ гэмтэл нь ахуйн гэмтлээс гадна төрөлтийн үеийн гэмтэл, тархины бүтцийн хэвийн бус хөгжил, бодисын солилцооны удмын гажиг, ургийн ба нярайн бүтэлт, хүчил төрөгчийн хомсдолд зонхилдог байна.


URL:

Сэтгэгдэл бичих