Д.Арвин, Д.Баттулга нар СӨХ-тэй нийлж ард түмнийг шулахаа зогсоо

4cba464286709acdoriginal

УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга нар Сууц Өмчлөгчдийн дээд зөвлөл нэртэй ТББ-ыг байгуулж оршин суугчдыг шулж байгаа талаар иргэд дахин хүчтэй шүүмжлэл өрнүүлж эхэллээ.

Тодруулбал, оршин суугчид өөрсдийнх нь байранд ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлж ажиллах ёстой СӨХ-ыг шударга бусаар мөнгө шулагч, айлган сүрдүүлэгч болж хувирсныг ярьж байгаа юм.

СӨХ-нь оршин суугчдаас юунд зарцуулагдах нь үл мэдэгдэх олон төрлийн татаасыг авдаг нь тэдний тэвчээрийг барж байгаа бололтой. Ингээд ямар учиртай, яадаг мөнгө авч байгааг асуух бүрт “СӨХ-ын дээд зөвлөлийн шийдвэр. Энэ зөвлөлийн шийдвэрийг бид биелүүлэх учиртай. Тэгэхээр дуугүй мөнгөө өг” гэсэн тайлбарыг хэлдэг байна.

Эрхэм дээд зөвлөлийн шийдвэрээр бол иргэд доорх мөнгийг сар бүр байрныхаа СӨХ-д тушаадаг байна.

3e3b2396b2fda086original

За тэр цэвэрлэгээ, лифтний засвар үйлчилгээний төлбөр, жижүүр үйлчилчлэгчийн цалин хөлсний мөнгийг үг дуугүй хүлээн зөвшөөрч болох ч айл өрхийн 1м2 талбай тутмаас  200-300 төгрөг авах шийдвэр гайхашрал барна. Иргэд байрныхаа СӨХ-өөс засвар үйлчилгээ аваагүй байсан ч сар бүр мөнгө төлдөг. Нэг тоо бодоход 40 м2 талбайтай байранд амьдардаг айл сард засвар үйлчилгээний мөнгөнд 16.000 төгрөг өгнө гэсэн үг. Тэр айл гэртээ засвар үйлчилгээ авсан, аваагүйн аль нь ч бай энэ мөнгийг тушаах үүрэгтэй.

Ер нь энэ СӨХ-т саваагаад хаячих олон зүйл байдгийн нэг нь тагтнаас халаалтын мөнгө бодож авах. Байрны СӨХ-ийн авгай орж ирээд коридороос эхлээд тагтыг хүртэл халаалтын мөнгөнд оруулж бодно.

Мөн тухайн сард лифт зассан засаагүй бас л мөнгө нэхнэ. Ер нь СӨХ үзүүлээгүй үйлчилгээнийхээ төлөө мөнгө нэхдэг байгууллага юм уудаа.

Хэрвээ өгөхгүй бол гэрэл, ус, цахилгаан тасална гэж огт өөрт хамааралгүй зүйлээр айлгана.

Үүнээс гадна хамгийн их анхаарал татаж буй зүйл нь СӨХ бүр сард төвлөрүүлсэн орлого бүрийнхээ 2 хувийг дээд байгууллага болох зөвлөлдөө өгдөг байна. Тэр мөнгийг юунд, яаж зарцуулдагийг Д.Арвин, Д.Баттулга нар өөрсдөө л мэдэх ба оршин суугчдад зориулсан нэг ч ажил хийж үзээгүй гэж нийслэлийн иргэд ярьж байна.

Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй 400 гаруй СӨХ ингэж төвлөрүүлсэн орлого бүрээсээ 2 хувийг өрлөг, барьц болгож өгдөг гэхээр асар их мөнгө дээд зөвлөлд төвлөрч байна гэсэн үг. Энэ талаар иргэд мэддэг ч олон жил дуугүй  явж иржээ. Хоёр хувийн татварыг өгөх ёстой л юм чинь гэсэн үзэл тэдэнд тогтсон гэсэн үг. Харин үүнийг хүлээн зөвшөөрдөггүй хөгшид хэл, ам хийхээр нөгөө л дээд зөвлөлийн шийдвэрээ танилцуулаад гаргадаг байна.

Тиймээс тус мөнгийг юунд зарцуулдгаа Ц.Арвин, Д.Баттулга нар оршин суугчдад тайлбарлах ёстой. Эсвэл энэ чимээгүй тахлаа зогсоо гэсэн шаардлагыг иргэд тавьж байгаа юм. Хууль, журмаар бол Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ТББ нь иргэдээс ямар нэгэн татаас, татвар авах ёсгүй.

Энэ мэт асуудлаас болж тэдний байгуулсан ТББ-тай тэмцэлдэж аргаа барьсан оршин суугчид ШӨХТГ-т хандаж татан буулгаж өгөхийг хүссэн байна. Иргэдийн гомдол, саналд дарагдсан ШӨХТГ нийслэлийн 400 гаруй СӨХ-ыг зах зухаас нь шалгаад л хамаг булхайг нь олж мэдсэн байдаг. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд зарим СӨХ-ын дээд зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргасан ч одоог хүртэл ажилласаар л байгаа юм.

Эдийн засгийн хүнд үед иргэдээс илүү, дутуу татаас авч дарамталдаг байдлаа ядаж СӨХ-ээс эхлээд зогсоохыг шаардсаар.

Байгуулагдаад 25 жил болсон ч хэл амнаас огт салаагүй СӨХ-ийн ажлыг цэгцлэх ажлыг ШӨХТГ, АТГ зэрэг эрх бүхий байгууллага нь дахин шалгавал яасан юм бэ.
Т.Энхэлээ24 tsag


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 February 2015

Ямар ч худлаа мэдээлэл вээ дээ, хар захын наймаачин шиг сэтгэж бичсэн байна

Нэр: Anonymous Огноо: 10 February 2015

тэр засвар үйлчилгээний хуримтлалын мөнгийг гэрт нь засвар хийх мөнгө гэж ойлгоод байгаа юм уу? хахаха тэр чинь СӨХ-д гардаг урсгал засвар зэрэг бусад зардалд явдышдээ.

Нэр: өндөр болгох нууц Огноо: 11 February 2015

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Сэтгэгдэл бичих