Хакүхо М.Даваажаргал сар шинээр энгэрээ цоолно гэнэ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэнд 33 түрүүлж дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Монголын ард түмнийхээ омогшил бахдалыг төрүүлсэн их аварга энэ сарын 15-нд эх орондоо ирсэн сурагтай. Монголд ирж байгаа шалтгаан нь түүнд сар шинийн баярын өмнө хөдөлмөрийн баатар цол олгохтой холбоотой аж.
15 настайдаа мэргэжлийн сүмод хөл тавьсан түүнийг 33 түрүүлснийх нь дараа хүн бүр хөдөлмөрийн баатар цол олгох уриалгад нэгдээд байсан. Тэгвэл энэ нь биеллээ олж Хакүхо аварга сар шинийн босгон дээр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаах бололтой. Тэрээр одоогоос найман жилийн өмнө 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.
Мөн тэрээр гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны нэг шагнал тус тус хүртэж байсан. Түүний хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож байжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Unen bol saihan hereg bn. Awargadaa amjilt
Awah bolsoon awargadaa amjilt