Аминд халтай “Алтай констракшн”-ын барилгаас бас нэг хүн унаж нас барав

21-e1407859240855-300x185

“Алтай констракшн” компанийн барилгаас  дахиад  хүн унаж нас барав. Уг хэрэг  энэ оны 2 дугаар сарын 8-нд тус компанийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Саруул” хотхоны барилга дээр болжээ. Барилгын 9 давхараас унаж нас барсан иргэн “Б” нь 36 настай бөгөөд тэрбээр тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байхдаа осолд өртсөн байна. Лифтний татлага тасарсан гэж эх сурвалжууд хэлж буй. Хэргийн шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа аж.

Өнгөрсөн оны зун мөн ийм хэрэг тус компанийн барилга дээр гарсан. Гэвч энэ хэргийг компанийн удирдлагууд хав дарж,  хэн ч  хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Энэ тухай удахгүй бид мэдээлэх болно. Харин энэ удаа гарсан хүн амины хэрэгт эрүү үүсгэн шалгахаас өөр замгүй.  Тусгай зөвшөөрлийг нь ч хураах нь зүйтэй хэмээн хохирогчдын  төлөөллүүд, жирийн иргэд гомдол мэдүүлэх зүйн хэрэг болов уу. Одоогоор “Алтай констракшн”-ын барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


URL:

Сэтгэгдэл бичих