“Боко харам”-тай тэмцэхэд Нигер цэргээ илгээнэ

c7601162e5adc927e54caa6e555f14af_L

ЗИНДЕР. /BBC/. Нигерийн Засгийн газар лалын шашинтнуудын “Боко харам” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд цэргээ илгээх тухай асуудлыг хэлэлцжээ.

Урьд нь лалын шашинтнууд Нигери улсын нутаг дэвсгэрт ихэвчлэн халдлага үйлдэж байсан юм. Гэвч тэд Нигер төдийгүй Чад, Камеруны нутаг дэвсгэрт халифт улс байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

“Боко харам”-ын босогчид гурав хоногийн өмнө Нигерийн тосгонд халджээ.

Үүнээс гадна, тус бүлэглэлийн босогчдын халдлагаас болгоомжлон эх орноо орхин гарч буй Нигери улсын дүрвэгсэд Нигерт олноороо ирж байгаа аж.

Д.Жаргал montsame


URL:

Сэтгэгдэл бичих