Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороо “Эргэн дурсахуй” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа

sbd2015 онд  Сүхбаатар дүүргийн 50 жил, Сүбаатар дүүргийн Монгол Ардын Нам  үүсгэн байгуулагдсаны  50 жилийн түүхэн ой болно.

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооноос 1965 оноос хойш ажиллаж байсан үе үеийн хороон дарга, засаг дарга нарыг хүндэтгэн хүлээн авч, “Эргэн дурсахуй” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол улсын 26 дахь ерөнхий сайд, УИХ-ын гишүүн  С.Батболд, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Г.Төмөрбаатар нар оролцож,  нийслэл дүүргийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түгээх, иргэдээ ая тухтай цэвэр орчинд амьдруулах, хууль сахиулах зэрэг өндөр үүрэг хариуцлагатай ажлыг нэр төртэйгээр хашиж явсныг онцлон тэмдэглэлээ. Их жанжинаар овоглосон нийслэлийн төвийн дүүргээ хөгжүүлэхэд тэдний оруулсан хувь нэмэр маш өндөр бөгөөд дүүргийнхээ түүхийг бүтээлцэж, төр захиргааны өндөр албан тушаал хашиж  байсан тэднээр бахархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар дүүргийн хороон дарга, Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс хамтран улс орныхоо хөгжилд сэтгэл зүтгэлээ зориулж үйл ажиллагаагаа нэгтгэн “Дамба сан”  төрийн бус байгууллагыг байгуулж хамтран ажиллаж байгаа аж. Мөн дүүргийнхээ хөгжил дэвшлийн он жилүүдэд нийслэл дүүргээ хөгжүүлэхэд засаг дарга нарын оруулсан хувь нэмрийн тухай “Дурсамж” ном бичих юм.


URL:

Сэтгэгдэл бичих