Ж.МӨНХБАТ С.М.МИРОНОВЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ОХУ-ын Төрийн думын гишүүн, “Шударга Орос” намын дарга Сергей Михайлович Мироновыг 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ноён Сергей Мироновтой анх удаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа онцоллоо.
Сергей Миронов нь 2001 оноос 2011 он хүртэл ОХУ-ын төрийн думын дээд танхим болох Холбооны зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоор Төрийн думын гишүүн, Төрийн дум дахь Монгол улстай харилцах бүлгийн дарга, Шударга Орос намын бүлгийн дарга мөн тус намын даргын албыг хашиж байна.
URL: