Арван төрлийн 161 ширхэг тамхи, таван төрлийн 37 ширхэг архи хураав

arhiНийслэлийн зургаан дүүрэгт сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Нийт 219 аж ахуйн нэгж, худалдааны төвийн лангуу түрээслэгч 1287 иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 1064 зөрчил илрүүлж, 698-г нь газар дээр нь арилгуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 555 дээж авч НМХГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ. 109 бүтээгдэхүүний шинжилгээний хариу гарснаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 150 литр сүү, гурван төрлийн долоон кг цагаан идээг улсын байцаагчийн актаар устгасан байна. Мөн шалгалтын явцад хэрэглэх хугацаан дууссан 31 төрлийн 301 ширхэг 1203.770 мянган төгрөгийн/ масло, чихэр, печень, напелеон торт/ хүнсний бүтээгдэхүүнийг устгуулж, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.1 мянган төгрөгийн үнэ бүхий арван төрлийн 161 ширхэг тамхи, таван төрлийн37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчид акт тогтоожээ. Үүнийг дагуу нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, үнэлэх, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөл”-д шилжүүлэн үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих