АЖ Ц.Батчулуун хүнд өвчний улмаас таалал төгслөө

B0rwl7YCQAAThVH.jpg large

Монгол Улсын Ардын Жүжигчин, удирдаач Ц.Батчулуун энэ сарын 7-нд хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Ц.Батчулуун нь 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч,1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач,1986-1989 онд ХБДС-д багш, 1992-2015 онд Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагч.Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ.

Тэрбээр З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, Морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон, морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу, Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ.

Монгол Улсын Ардын Жүжигчин, удирдаач Ц.Батчулууныг энэ сарын 11-нд 06:00-07:00 Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд үдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих