Таксины жолоочийн хоолойг хэрчиж хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ
СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд бусдад хутгалуулсан хун тусламж хайж ирсэн байна. Түүнийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн замдаа шархаа даалгүй нас баржээ. Хэргийн газар дээр цагдаагийн байгууллага очиж шалгахад гадны нөлөөтэй нас барсан байжээ.
Хэргийг тодруулбал, тэрбээр манаачийн байранд ирэхдээ хүзүү нь хэрчигдсэн, цээж хэвлийдээ мэсний шархтай байсан гэнэ. Гэмт этгээд түүний унаж явсан “Тоёото вилл” 2217 дугаартай машиныг аван хэргийн газраас зугтсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж, уг машиныг харсан хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Хохирогч 22 настай М гэгч байсан бөгөөд тухайн өдөр халтуур хийж яваад ийнхүү халдлагад өртөж амиа алджээ. Хэргийг СХД-ийн нэгдугээр хэлтэс шалгаж байна.
URL: