Жолооны ард ууж болохгүй эмүүд

8a0964f135bdf4c0bigАвтомашин жолоодох үедээ ямар эм хэрэглэж болохгүй эсэхийг жолооч нар мэдэж байх хэрэгтэй. Зарим төрлийн тэр дундаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүд нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүрэх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Европын орнуудад зам тээврийн ослын 10 хувь нь жолооч замын хөдөлгөөнд оролцохын өмнө тайвшруулах эм ууснаас үүдэлтэй болохыг тогтоожээ. Тиймээс та замд гарахын өмнө уух гэж буй эмийнхээ заавартай заавал танилцах хэрэгтэй.

Эмийн зааварт дараах заалтууд байвал жолоо барих хэрэггүй:

“Тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байх”
-Нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах үйлчилгээтэй

-Түүнчлэн ядаргааны эсрэг

-Ханиадны болон өвчин намдаах эмүүд эдгээр нь нойр хүрэх, нозоорох байдалд хүргэдэг тул энэ төрлийн эмийг хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх.


URL:

Сэтгэгдэл бичих