Утасны хакийг тандах багийг нэмэгдүүлнэ

Цагдаагийн багийнхан утасны хакийг тандах ажилчдыг 45-60 болгон нэмэгдүүлж байгаа гэж Шотланд Яард мэдэгдлээ. Нийслэлийн цагдаагийн газрын туслах офицер Сю Акерсийн хэлснээр, ажлын норм дахь ач холбогдол нэмэгдэж,арга хэмжээ аваад хоёр долоо хоног өнгөрлөө. Мөрдлөгийн ажил ихсэж, олон нийт болоод өмгөөлөгчдөөс дэмжлэг хүсэхэд хүрээд байна гэсэн юм. News of the World-ийн утасны хакийн хэргийн мөрдөлтийн явцад өмнөх бүтээгүй ажлын төлөө хотын цагдаагийн газар буруутгагдаж байгаа аж. News of the World-ийн эзэмшигч News International хэлэхдээ Harbottle & Lewis хуулийн пүүсүүдэд House of Common болон Шотланд Яардаас тавьсан асуултанд хариулах зөвшөөрөл олгосон гэсэн юм. Мөн тэд 2007 оны тавдугаар сард хак хийсэн нэг сэтгүүлчийг хорьсон гэдэгт итгүүлсэн захиа явуулж байсан гэж нэмж хэлсэн байна. Өнгөрсөн Лхагва гаригт House of Commons-д утасны хакийн хэргийг хэлэлцэж, News International-ийг харилцаж байсан бүх цахилгаан шуудангаа хэвлэж, хуулийн пүүсээр шалгуулахыг даалгажээ. Харин тус хуулийн пүүс News International үйлчлүүлэгчийн нууцлалыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрөөгүйгээс болж тус компанийн эрхлэгч Жеймс Мурдок тодорхой бус хариу өгсөн нь саад болж байна хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС агентлаг              Орчуулсан: Б.Бурмаа


URL:

Сэтгэгдэл бичих