С.Баярцогтыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн.Уг асуудлыг маргааш хуралдах УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн нь ийн С.Баярцогтыг огцруулах төсөл өргөн барихад хүргээд байгаа юм.zaluu_54d802771c9dc_1


URL:

Нэр: зочин Огноо: 9 February 2015

Арай дэндэнээ идэж ууж ханаагүй л юм байх даа.

Сэтгэгдэл бичих