Монгол наадмыг мөнгөний наадам болгогч “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Мон Уран”-ы Б.Наранхүү нарыг цаазаар авъя!

Энэ жилийн наадмаар нэлээд олон шинэ цолтон төрсөн нь бахархууштай хэдий ч тэдгээрийн ихэнх нь “найрааны” гэсэн тодотголтой нь харамсалтай. Урьд онуудын давааны найрааны ханш энэ жил огцом өсчээ. Өнгөрсөн жил начны даваа 60-70 сая төгрөг байсан бол энэ жил 250 сая болтлоо огцом өссөн гэнэ. Найраа дэвэргэж, даваа үнэлэгч хүмүүс нь бөхчүүд биш тэднийг мөнгөний өмнө өвдөг сөгдүүлэгч хөрөнгөтнүүд. Тэдгээр феодалуудын фронтын тэргүүнд “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Мон Уран”-ы Б.Наранхүү нар дэвж, давхиж яваа бололтой. Учир нь энэ хоёр эрхэм Монгол наадмын ёс жаягийг үл ойшоон, нэг нь 60-70 саяын ханштай начны давааг шууд л 250 сая болгож, хөрөнгөөрөө аархахын сацуу нутгаасаа хоёр шинэ начин төрүүлсэн гэгдэж байгаа бол дээд тал нь 100 сая төгрөг хүрч байсан хурдан удмын адууны ханшийг огцом өсгөн 500 мянган ам.доллар болгожээ. Эдгээр нөхдүүдийг цаазаар авах нь зүйтэй гэлцэх улс ч цөөнгүй байгаа сурагтай.
Монгол наадмын ёс жудаг, эр бяр, хурд хүчээр шийдэх асуудлыг хэдэн халтар төгрөгөөр шийдлээ. Энэ хоёр бол Монгол наадмын мөхлийг дэмжигчид юм байна гэсэн бухимдал олны салхи дамжин хийсч явна. Дээрх бусармаг үйлдлүүдээс гадна “Хоёр өрөө байрны түлхүүр, 80 сая төгрөг барьчихаад начин хийж чадалгүй алдсан” бөхчүүд ч саяын наадмаар гарсан гэнэ. Ийм маягаар явах юм бол дэлхийд ганцхан хэмээн бахархдаг Монгол наадам маань “Дэлхийд ганцхан найраатай наадам” болох нь магад болохоор дээрхийн адил бусармаг үйлтнүүдийг нээрээ цаазаар авахад буруудах нь ч юу л бол.

Б.Батсайхан /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих