Ж.Батзандаан та нарын хулгай хийх ээж аавуудад хамаагүй ш дээ!!!
УИХ-ын гишүүний биш юмаа гэхэд хувь хүний ёс зүйн хэлтэрхийгүй муу луйварчинд Монголын ямар ч ээж аав гэм хийгээгүй байх шүү. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахаар ордонд зочилсон УИХ-ын гишүүдийн аав ээжийг Ж.Батзандан гэж нэг тэнэг нөхөр зад загнав.
Ж.Батзандан нарын худлаа хэлж, хулгай хийж байгаад төрүүлж өсгөсөн ээж аав ямар хамаа байна вэ. Та нарыг худлаа хэл, хулгай хий гэж сургаал айлдаагүй шүү дээ. Тэгээд ч та нар шиг худалч хулгайчийн биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг тэд төрүүлээгүй. Адилхан хулгайч худалчид байж ингэх ч хэрэг байсангүй. Ёстой өнөө “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэг л энэ байх.
Хулгай хийж, худлаа хэлснийхээ өмнөөс ээж аавуудыг яллах гээд байгаа юм уу, хаашаа юм. Тэгвэл барилга байшин шатааж, тавын таван хүний аминд хүрсэн үймээн зохион байгуулсан хэрэгтээ ээж ааваа яллуулах гээд байгаа хэрэг үү.
Ж.Батзандаан !!! чамайг ижий аав чинь барилга байшин шатаа гэж төрүүлээгүй. Чамайг энд тэнд очиж худлаа ярь гэж хэлээгүй. Чамайг хятадаас бохир мөнгө авч УИХ-д нэрээ дэвшүүл гээгүй биз дээ. Тэгээд байшин барилга шатааж, тавын таван хүний аминд хүрэх үйл ажиллагаа зохион байгуул гэж бүр ч захиагүй байлгүй дээ. Тэгээд ял тулгуулж, түүнээсээ мултарч, энэ бүгдээ төрийн түшээгийн нэрээр хаацайл гэж хэлээгүй л баймаар юм.
Тань шиг хулхи “эх орончид”ын өнөөдрийн сайн сайхны төлөө ажиллаж хөлсөө урсгаж ирсэн ээж аав загнуулах ямар хэрэг тариа вэ. Та нарын хулгай хийх, худлаа донгосох тэр сайхан ээж аавуудад ямар хамаатай юм бэ. Өнгөрсөн одоо нийгмийг цогцлооход халуун залуу насаа өгсөн ээж аавууд нэг муу шоучин нөхөрт загнуулаад зогсох ямар гэм хийсэн юм бэ.
Ер нь бол нэг тэрэгний дугуйнууд байж энэ тухай ярих нь илүүц хэрэг юм шүү дээ. 2015 он гарч, тэр тусмаа хаврын улирал эхэлж буй энэ цагт Ж.Батзандан мэтийн нөхдийн солио нь өөрийн эрхгүй хөдөлдөг бололтой. Гудамжинд жагсаж шатааж сүйтгэхээс өөр зүйл мэдэхгүй энэ мулгуу нөхрийг баянзүрхчүүд чухам яагаад сонгосныг мэдэх юм алга. Сонгогч олны ярьж байгаагаас харвал “хар машины гишүүн” хэмээн өвөр зуураа шивнэлдэж байгаа нь ч үнэний ортой байх.
Хууль тогтоох дээд байгууллагын танхимд ийм согтуу ч юм шиг, солиотой ч юм шиг нөхөр сууж байгаад хаа хаанаа харамсч байгаа. Ийм согтуу, солиотойчууд олон болвол улс орон амархан бөхнө. Тиймээс оройтоогүй дээрээ Ж.Батзандангаас салах цаг болсныг сонгогч олон эрх биш гадарлаж байгаа байлгүй дээ.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Batzandan unen helsen etseg eh ni hulgai hiihiig zaasan yum bn l da
HULGAI HIISEN HYYHDEE OMOORDOG MONGOL ZAN hezee arillah bol Batzandan ynen helseen toryylsen hyyhdiinhee yamar yabaag harj bgaa n ter
Батзандан үнэн зөв зүйл ярисан. Үнэн үг хэлсэн хүнд …… гэдэг дээ. Батзанданг дэмжиж байна