“Шинэчлэлийн баатар”, “Шийдлийн баатар” хоёр улсыг түйвээлээ дээ
Н.Алтанхуяг “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар байгуулаад “Энэ Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүст амрах ч эрх байхгүй. Ээжлийн амралт гэж байхгүй” хэмээн ханцуй шамлаж байсан нь өчигдөр мэт. Гэвч Н.Алтанхуягийг ийн хэлж зогссон цагаас хойш бараг гурван жил өнгөрчээ. Үнэндээ шинэчилсэн гээд хэлчих зүйл ерөөсөө алга. Бүхлээрээ хойшоо ухарсан. Шинэчилсэн зүйл гэвэл ам.долларын ханш 1300 орчим төгрөгт хэлбэлзэж байхад 1900 төгрөгт хүргэж шинэчлэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 40-60 хувь өсгөж шинэчлэв. Гаднын хөрөнгө оруулалтыг 50 гаруй хувиар бууруулж шинэчлэв. Энэ хэрээр ард түмний амьжиргааны түвшинг мөн үеийнхээс 60 хувиар бууруулж шинэчлэв гээд олон шинэчлэл дурдаж болно. Мөн уул уурхайн салбарыг гацааж, газар тариалангийн салбарыг бойкот хийж гээд олон шинэчлэл шил даран зогсох болно. Ийм олон шинэчлэл хийсэн “Үндэсний баатар”-ыг олон шинэчлэл хийсэн хэргээр дотооддоо яллаад огцруулчихав.
Дараагийнх нь “үндэсний баатар”-аар Ч.Сайханбилэг тодорч, явах замаа барагцаалаад авав бололтой. Энэ олон шинэчлэл хийсэн хүний зам мөрөөр явахаар бас л шийтгэл хүлээж таарна гэж тооцоолсон байх. Нөгөө талаар ч тэр шинэчлэл гэж онигоонд орохгүй гэдгээ сайтар ухаарч “шийдлийн баатар” болохоор зам шулуудлаа. Ингээд л “шинэчлэлийн баатар”-аа араас нь цохиж, тодорсон нэг тэрэгний дугуй болох “шийдлийн баатар” маань бүх улстөрийн хүчин нам эвслийг Засгийн газартаа урьж, танхимаа байгуулаад авлаа.
“Шийдлийн” замд дөрөө авсан цагаас хойш даруй хоёр сар өнгөрөхөд өнөөх ам.долларын ханш “шинэчлэгч”-ээсээ хүлээж авсан цагаас хойш 2000 төгрөгийн босго тулчихлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн “шинэчлэгч”-ээсээ хүлээж авсан цагаас хойш 8-10 хувиар өсгөж “шийдэв”. Амьдрал ядуурлын түвшин мөнө энэ хэрээр ядуурав. Оюутолгой, Тавантолгой төсөл гацаатай хэвээрээ. Тэгсэн хэрнээ түүхийн үнэт олдвор бүхий Ноён уулын ай сав газарт ашигт малтмал олборлоно гэнэ. Зүтгүүлж байгаад УИХ-аар батлуулаад авав. Арга мухардсан “шийдлийн баатар” маань тэтгэвэр халамжийг танах хасах гэж дайраад хад мөргөв. Төсвийн албан хаагчдыг цомхотгох гээд хана мөргөв. Нүдээ аньж байгаад зарим агентлаг газрыг хууль зөрчөөд татан буулгачихлаа. Шийдэж байгаа царай нь энэ.
Бүр сүүлдээ ард түмний дунд санал асуулга явуулж шийдэх замыг сонгожээ. Арга ядсан хэрэг ээ. Шийднэ гэж гарч ирчихээд мухардахдаа ард түмнээсээ асууна хэмээн мунхаглаж суух юм даа. “Шийдлийн баатар”-ын явуулж байгаа бодлогоос харвал энэ хямралт байдал тун удаан үргэлжлэх магадлалтай байна. Наана нь “Шийдлийн баатар”-ыг “Шинэчлэлийн баатар”-ын хойноос явуулахгүй бол Монгол Улс балрах нь. Улам доройтох нь.

unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэхүү хоёр сайдын үйл явц нь ерөнхийдөө л намынхаа жанжин шугамдаа л баригдаж яваа болохоос биш яг өөрсдөө тодорхой шинэчлэл, шийдэл гэгчийг гаргаж амжаагүй яваагүй шүү дээ. Тэр долларын ханшийг нэмж бууруулдаг хэсэг бүлэг хүмүүсэд л хамаг учир нь байгаа юм. Ер нь доллаг\рын ханшийг амныхаа зоргоороо туучихдаг хүмүүс л ард түмний амьдралаар тоглож байна гэдгийг онцлох нь чухал.