Нийслэлээс олдсон занданшуулсан шарил Цорж Санжжавын шарил байжээ
Саяхан Нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт занданшуулсан шарил байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн. Энэхүү мэдээллийн дагуу уг газар очиж шалгалт хийхэд суугаа байдлаар занданшуулсан эрэгтэй хүний шарил басйныг Шүүхийн шинжилгээний газар хүргүүлж түүнд бурхан ч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан шинжилгээний багийнхан насжилтыг тогтоох, ямар хүн болохыг судалсан билээ.
Харин энэхүү судалгаагаар түүнийг өвгөн Гэсэр ламын гарын шавь Цорж Санжжав болохыг тогтоосон байна. Учир нь уг шарилууд Архангай аймгийн Цахир сумын нутагт байдаг Содномдаржаа уулын оройд байдаг бунхан нь хөндөгдөж алга болсон ажээ. Энэ тухай албан ёсны мэдээлэл хийнэ.
Харин уг шарил нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр ламаас 25 насаар дүү хүн байжээ. Гэсэр лам жанч халахынхаа өмнө өөрийг нь Содномдаржаа ууланд нутаглуулахыг захиад өөд болсныг шавь нар нь тэмээгээр зөөж уулын оройд бунхалсан ба түүний гарын шавь Цорж Санжжавыг хажууд нь нутаглуулсан хэмээн түүний удмын болох С.батчулуун хуучилсан байна.
WWW.BOLOD.MN
URL: