Талибаны удирдагч амиа алджээ
Талибаны бүлэглэлийн удирдагч Мулла Мохаммед Омарыг амиа алдсан гэж “АР” агентлаг мэдээлжээ. Тэдний уламжилснаар Мулла Омарын амиа алдсан тухай мэдээлэл мессэж, и-мэйлд ирсэн төдийгүй вэб сайтуудад тавигдсан байна.
Удирдагчийг АНУ-ын эрх баригчид талибаны бүлэглэлийн нэг номерын алан хядагч хэмээн үзэж толгойг нь 10 сая ам.доллараар үнэлж байсан юм.
Түүний амиа алдсан тухай мэдээлэл анхных нь биш аж. Удирдагч амиа алдсан тухай талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “АНУ-ын тагнуулын албаныхан энэ хэргийг үйлдэж, телефон утасны сүлжээгээр дэлхий нийтэд цацсан. Бид өшөөгөө авах болно” хэмээв.
Олон нийтэд цацсан мэдээнд талибаны З.Мужахид, Йосуф нар “Ариун гэгээн удирдагч Мулла Мохаммед Омар насан эцэслэлээ. Аллах тэнгэр түүнийг ивээг” гэжээ.
Пакистаны хэвлэлүүдийн мэдээлснээр талибаны удирдагч Афганистаны баруун нутагт явуулсан НАТО-гийн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан байна. Гэвч НАТО-гийн Олон улсын аюулгүй байдлын цэргийн зөвлөл ташаа мэдээлэл гэжээ. Тэд Мулла Омарыг Пакистаны Куэтта хотод амьдарч байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Д.Түвшин http://niigmiintoli.mn/
URL: