97 настай гэмт хэрэгтэн

Будапештийн цагдаагийн газарт шалгуулж байсан Унгарын харгис цагдаагийн газрын офицер асан 97 настай Шандор Кепиро буруугүй нь тогтоогдон суллагдлаа. Түүнийг Сербийн дайны үеэр еврей иргэдийг олноор нь хоморголон устгасан хэрэгт буруутгаж байсан.

Ш.Кепиро 1942 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн Сербийн нийслэл Нови Садад байрлах нацистын “Собибор” үхлийн лагерьт томилогдон ажиллажээ. Энэ үеэр гэм зэмгүй 800 серби, 400 еврей иргэн амь үрэгдсэн бөгөөд тэдгээрийн 36- гийн үхэлд түүнийг буруутган шүүсэн юм. Гэвч эцсийн шатны шүүх Ш.Кепиро гэмт хэрэг үйлдээгүй, харин ч нацистуудын дундаас ганцаараа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насыг аврахын төлөө тэмцэж байсныг тогтоосон байна.

Өнгөрөгч тавдугаар сараас байцаагдаж эхэлсэн тэрбээр “би эх орныхоо төлөө ажилласан. Түүнээс гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн мэдүүлж байв. Шүүхийн шийдвэрийг талархан хүлээн авсан хуралд оролцогсод тогтоолыг уншиж танилцуулах үеэр түүнд алга ташин баяр хүргэжээ.

Ж.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих