Хаврын синдром 1: Амин хайр
Хөтлөлцөөд алхаж байсан тэр л газраа би одоо зогсож байна.
…Энэ олон он жилүүдийн уртад чиний тухай дурсамж нэгээр ч хорогдсонгүй. Харин улам гүн бат байраа эзлэн миний зүрхэнд чи минь агуу том мод болон ургажээ.Тэр модны сүүдэрт суугаад тэртээх он жилүүд рүү би очлоо. Анх би чамайгаа хараад яг л өөрийгөө харах шиг болсон. Ахиад нэг харахдаа хаа ч юм урьд нь хамт байснаа мэдэрсэн.
Амьдралд ганцxан тохиох аяа амраг минь чамдаа би ямар их хайртай гээч. Дэндүү сайхан хайрыг хэтэрхий их хайрлахдаа дэргэд минь байсан чамайгаа бас хамт нисгэжээ. Хайр хичнээн сайхан болохыг харахад хичнээн ялдам болохыг оршин тогтнол үзэл бодлоо ганцхан чиний л өмнө гээн өөрөө би бээр хэн ч биш өмөлзсөн уйланхай нэгэн болтлоо өөрийгөө танихгүй болтлоо хайр чи намайг өөрчилсөн. Далавч урган далайн чанад руу, жигүүр дэвэн дээрхийн чанад руу, хайр жигүүрлэн хязгааргүй баяр баясгалан руу хамтдаа чамтайгаан дүүлдэг нь одоо ч хэвээрээ амраг минь. Өглөө бүр гэрэл атган чамтайгаа сэрж, үдэш бүр од тоолон чамтайгаа чамтайгаа нойрсдог амин хайр чамдаа аз жаргалын дээдийг ерөөе.
URL: